Шадивланд түймэр гарч, зургаан байшин шатлаа
2019-04-15

Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт ирсэн. 

 

 

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74,34, 10,63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

 

Түймрийн улмаас 6 айлын байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хот малгүй болсон болохоор хотын өвс дийлдэхгүй болж гал түймэр гаха нь ихэсжээ. Хот малтай байхад намар өвсийг хадаж бэлтгэдэг байсан.
2019-04-15