Д.Тогтохсүрэн: Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг шийднэ
2019-04-15

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр:

 

-Засгийн газраас өргөн барьсан Нөхөн төлбөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ шийдсэн. Энэ хуулийн концевцийг ажлын хэсэг өөрчилсөн. Тиймээс энэ долоо хоногийн чуулган дээр хэлэлцээд явахаар шийдсэн. Мөн УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарч ажиллаж байна. Ажлын хэсэг саналаа бэлтгэсэн. Дэгийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг манай бүлэг зарчмын хувьд дэмжсэн хэмээв. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-УИХ дахь АН-ын бүлэг задарч зөвлөл болсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг нэг нам хэлэлцэн шийдэх бололцоотой юу?

 

-Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийн мэдээллийг сонссон.  Энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийдье гэж ярьж байгаа. Нэг нам парламентад 57 суудалтай бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж болно. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг МАН-ын бүлэг шийдэхгүй. Ард түмнээс асууна. 

 

-Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ хэзээ хэлэлцэх бол?

 

-Оюутолгойн гэрээний асуудлаар ажлын хэсэг шалгалт хийгээд дуусах шатандаа орж байгаа юм билээ. УИХ-д одоогоор өргөн бариагүй байгаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин