С.Чинбат: Прокурорын байгууллагын нэр хүнд хангалтгүй түвшинд байгаа
2019-04-15

УИХ-ын нэр бүхий гишүүд Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилгоотой холбогдуулан нээлттэй сонсгол хийж байна. Ж.Батзандан нарын нэр бүхий гишүүд уг томилгоотой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах шаардлагыг УИХ-д өргөн барьсан юм. Нээлттэй сонсголд Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч М.Чинбат, С.Алиманцэцэг нар оролцож байгаа юм. 

 

Гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан нар прокурорын орлогчид нэр дэвшигчдэд хандан асуулт тавилаа.  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Манай иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй,  дуу хоолойгоо нэгтгэж чаддаг болсон байна. Тогтолцоог боловсронгуй болгож, үр хүүхдэдээ Үндсэн хуулинд заасанчлан "Хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг бий болгож чадна" гэж бодож байна. 

 

Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшиж байгаа М.Чинбат бол мэргэжлийн хүн юм байна. Энэ хүн прокурорын байгууллагад тасралтгүй 20 гаруй жил ажиллажээ. Тэр дундаа мөрдөн шалгах үйл ажиллагаанд хяналт тавьж байсан хүн учир талархаж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн бий болгосон дэвшлийг гаргаж ажиллаасай хэмээлээ. Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч М.Чинбат:

 

-Нийгэмд бий болсон байдлыг ажиглаж, зөв болгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг хүн. Би прокурорын байгууллагад 20 гаруй ажил ажиллаж байна. Өнөөдрийн хувьд прокурорын байгууллагын нэр хүнд, нийгэмд хүлээж байгаа шударга ёсны байдал хангалтгүй түвшинд байгаа. Энэ байдалд прокурорын байгууллага онцгой дүгнэлт өгч ажиллах ёстой. Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхгүй байгаа асуудал дээр онцгой анхаар тавьж ажиллана. Прокурорын байгууллага өмнө нь төрийн эрх ашгийг хамгаалж ажилладаг байсан бол хүрээ нь нэмэгдэж, нийтийн эрх ашгийн төлөө хяналт тавьж ажиллана гэж байгаа. Цаашдаа бид байгаль орчин, ашигт малтмалын асуудал дээр нийтийн эрх ашиг хохирсон нөхцөлд прокурор идэвхтэй байр суурьтай ажиллах ёстой. 

 

Ийнхүү нэр дэвшигчдээс иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
хангалтгүй бишэээ .....:
хангалтгүй бишээ ... бүүр муу түвшинд гээч ялзрал нь их хурлын нэг хоёрхон хүн асуудал тавихад мэдэгдэж байгаа нь
2019-04-16
buruu:
neeltee sonsogol aan ard tumen d neeltei , ard tumen asuult asuuji hairuult avah utas ajluul!!!!!!!!
2019-04-15
buruu:
neeltee sonsogol aan ard tumen d neeltei , ard tumen asuult asuuji hairuult avah utas ajluul!!!!!!!!
2019-04-15
buruu:
neeltee sonsogol aan ard tumen d neeltei , ard tumen asuult asuuji hairuult avah utas ajluul!!!!!!!!
2019-04-15
ЗОЧИН:
М ЮМУУ С ЮМУУ ЗӨВ БИЧ Л ДЭЭ.
2019-04-15