Хөвсгөлийн жолооч нар цуглаан хийж, эсэргүүцэл илэрхийллээ
2019-04-15

Улаанбаатар-Хөвсгөл аймгийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч нар өнөөдөр Авто тээврийн үндэсний төвийн гадаа цуглаан хийж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тус чиглэлд “Минтранс” компани, “Нөхөрлөл зам хоршоо” гэсэн хоёр байгууллагын100 гаруй жолооч том оврын автобусаар зорчигчдод үйлчилдэг байна. Харин “Чингүүн хурд” гэх компанийг нэмэлтээр оруулсан нь жолооч нарын эсэргүүцэлтэй тулгарлаа. Тухайн компани нь “Тахилт Транс” нэртэй үйл ажиллагаа явуулж байхдаа аваар хийж, зогссон аж. Харин нэрээ “Чингүүн хурд” болгон өөрчилж, энэ чиглэлд дахин орж ирснийг жолооч нар хэлж байна.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

“Чингүүн Хурд” компани нь эрсдэлтэй гэсэн үнэлгээтэй аж. Харин энэ зөрчлөө үйл ажиллагааны явцдаа зургаан сарын хугацаанд арилгах ёстой гэдгийг Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайхан хэлж байна.

 

 

Хөвсгөлийн чиглэлийн автобус 08.00, 15.00, 18.00, 20.00 цагт явдаг. Харин нэмэлтээр 19.00 цагийг оруулж, тухайн компанид үйлчилгээний эрх өгсөн аж.

 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин