Самбо бөхийн дэлхийн цомын тэмцээн Монголд болно
2019-04-15

Олон улсын Самбо бөхийн холбоо / FIAS/-н календарьт албан ёсоор бичигдсэнээр 2019 оны 7-р сарын 14-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Самбо бөхийн холимог багийн /эрэгтэй, эмэгтэй, байлдааны Самбо/ дэлхийн цомын тэмцээн зохион байгуулагдахаар боллоо.

 

 

Самбо бөхийн дэлхийн цомын тэмцээний түүхэнд анх удаагаа холимог багийн төрлөөр зохиогдож буй тус тэмцээний шагналын сан 80 мянган америк доллар байх юм.

 

Дашрамд сонирхуулахад Монгол Улс 1989 онд Самбо бөхийн дэлхийн цомын тэмцээнийг амжилттай зохион байгуулж багаараа II байрт шалгарч байсан түүхтэй.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин