Шадивланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
2019-04-15

Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт ирсэн. 

 

 

Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, 13:15 цагт бүрэн унтраалаа.

 

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Шар өвс шатаахгүй бол яачих гээд байдаг болоод байнга түймэр гаргаад байгаа юм бэ? Онцгой байдлын газраас анхааруулсаар байтал дэндүү тэнэг хайхрамжгүй үйлдэл гаргаж бусдыг хохироож байдаг
2019-04-16