Улаанбаатар
БНМАУ-ын баатар Ц.Олзвойн гэрэлт хөшөөг босголоо
6 өдөр

 

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд ҮБХИС, "Тусгаар тогтнолын үнэ цэнэ" ТББ, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Манхан сумын нутгийн зөвлөл хамтран БНМАУ-ын баатар Ц.Олзвойн бунханы дурсгалын хөшөөг шинэчилсэн байна. Гэрэлт хөшөөний нээлтэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан, ЗХЖШ-ын АУГ-ын орлогч дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нарын албаныхан оролцсон юм.

 

Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хэлсэн үгэндээ "Эх орныхоо өмнө мөнхөд дурсагдах баатарлаг гавьяа байгуулсан эрэлхэг зоригт олон эрчүүд бий. Тэдний нэг БНМАУ-ын баатар Ц.Олзвой бөгөөд эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалахын төлөө алтан амиа хайрлалгүй тулалдаж, Халхын голын байлдаанд гарамгай гавьяа байгуулсан түүний алдар гавьяаг мөнхжүүлэх, түгээн сурталчилахад та бидний үүрэг асар их бий. Эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө эрсэдсэн амь, үрэгдсэн амьдрал бүрийг Монголын ард түмэн, Монголын төр хэзээ ч мартах учиргүй билээ: Эрэлхэг зоригт баатруудын бидэнд өвлүүлсэн үлдээсэн газар шороо,тусгаар тогтнол хамгийн үнэ цэнэтэй, хамгийн эрхэм зүйл юм" хэмээн онцоллоо.

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Бямбацогтоо хүү минь чам шиг гуч хүрээгүй тэрбумтан боллсон нь бараг үгүй шүүдээ. Тэгэж яаж баяждаг туршилгаасаа ховд нутгийнхаа залуучуудад хэлж өгөөч.нууц юмуу.
2019-04-16