Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ
2019-04-16

МУГТ, Ардын багш Х.Алтанхуягийн нэрэмжит 2019 оны “Залуучуудын улсын аварга шалгаруулах боксын тэмцээн” энэ сарын 09-14-ний өдрүүдэд Спортын төв ордонд  зохион байгуулагдлаа.

 

Тэмцээнд 28 байгууллагын 170 орчим тамирчин оролцсон бөгөөд тус тэмцээний 57 кг-ийн жинд ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин О.Есүгэн алтан медаль хүртсэн юм.

 

Ингэснээр ирэх арваннэгдүгээр сард Монгол Улсад зохиогдох залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэн болоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин