Францын тэрбумтан 100 сая евро хандивлалаа
2019-04-16

Францын соёлын үнэт дурсгал Парисын дарь эхийн сүмийн орой хэсэг шатахаас гадна хажуу талын нэг цамхаг нураад байна 

 

 

500 гаруй гал сөнөөгч галыг бүрэн унтрааж, сүмийн ажилчдыг нүүлгэн шилжүүлжээ.

 

Уг үйл явдалтай зэрэгцэн Францын тэрбумтан, "Kering" группын эзэн Франсуа-Хенри Пинач урлагийн гайхалтай бүтээл Ностра Дамын буюу алдарт Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлахад нь зориулан 100 сая евро хандивлахаар болсон талаар "www.buzzfeednews.com" сайт мэдээллээ.  

 

Тэрбээр "Үнэхээр харамсалтай. Сүмийг сэргээн засварлахад энэ мөнгө бага ч гэсэн тус болно гэдэгт итгэлтэй байна" гэж хэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ямар мундаг. Жинхэнэ эх оронч хүн. Манайд ийм хүн байдагч болоосой
2019-04-16
зочин:
улс орны тэрбумтан баян хүмүүс эх орныхоо төлөө ингэж л санаа зовж хувь нэмэр оруулдаг юм байна даа...МОНГОЛЫН ТЭРБУМТАНГУУДАА!!! ЯМАР Ч АРГААР ОЛСОН БАЙ ОДОО ЭХ ОРНОО, ЭЛГЭН САДАН, ЯДАЖ .....ӨӨРСДИЙНХӨӨ ХӨДӨӨЛҮҮЛЭХ НУТГАА БОДОЖ ЖООХОН УХААНТАЙ ХАНДАХ ЦАГ БОЛЖЭЭ ...
2019-04-16