Тэйлор Свифтийн гэрт нууцаар орсон залууд ял оноолоо
2019-04-16

Америкийн поп дуучин Тэйлор Свифтийн хувийн эзэмшлийн бүс болох гэр нь зөвшөөрөлгүй нэвтэрсэн залууд шүүхээс ял оноосон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

 

Манхэттен хотын шүүх дуучны гэрт зөвшөөрөлгүй нэвтэрсэн Рожир Алварадо гэх 23 настай залууд дөрвөн жилийн ял оноосон гэнэ.

 

Тэрбээр 2018 оны дөрөвдүгээр сарын 21-нд дуучны Манхэттен дэх гэрт нууцаар нэвтэрч байхдаа баригджээ. 

 

Залуу дуучны гэрт орохын тулд шат тавиад, улмаар цонхыг хагалан дотогш нэвтэрсэн гэнэ. Мөн дуучны унтлаганы өрөө, ариун цэврийн өрөө болон хувцасны өрөөнд нэвтэрсэн болохыг хяналтын камерын тусламжтай тогтоосон аж. Түүнийг бээлий, макс зүүгээд хашаанд явж байхад нь баривчилсан юм. 

 

Шалгалтаар түүний машинаас хутга, олс олдсон ба түүнийг дуучныг хулгайлах зорилготой байсан хэмээн буруутгасан гэнэ. 

 

Энэхүү хэргээс хагас жилийн өмнө мөн нэг залуу дуучны гэрт нэвтрэхийг завдаж байжээ. Шүүхээс түүнд 10 сарын тэнэсэн харгалзах ялаар шийтгэж байсан юм. 

 

Тэйлорын уг байшин 18 сая ам.долларын үнэтэй юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
макс зүүсэн бсан гэнэ үү
2019-04-17
Тэнэсэн харгалзах ял биш тэнсэн байлгүй дээ.
2019-04-16