Удирдагчид Парисын дарь эхийн сүмийн талаар ЮУ ХЭЛЭВ
2019-04-16

Түүхийн дурсгалт Парисын дарь эхийн сүмийн орой хэсэг шатсан явдалд олон улс харамсч байна. Галыг бүрэн унтрааж, бүх ажилчдыг нь яаралтай нүүлгэн шилжүүлсэн талаар албаныхан уламжилжээ.  Өнөөг хүртэл гал ямар шалтгаанаар гарсан нь нууц хэвээр байгаа юм. 

 

Францын Ерөнхийлөгч Макрон өнөөдрөөс эхлэн сүмийг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн ба урчуудыг уг ажилд бие болон сэтгэлээ бүрэн дайчлахыг уриаллаа. Мөн хандивын аян эхлүүлсэн гэдгээ Ерөнхийлөгч Макрон мэдэгдлийнхээ үеэр онцлон, олон улсаас тусламж хүсчээ.

 

 

Дэлхийн удирдагчид уг үйл явдалтай холбогдуулан өөр өөрсдийн байр сууриа хүргэжээ. Энэ талаар "www.thelocal.fr" сайт мэдээллээ. 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Парисын дарь эхийн сүм бол дэлхийн гайхамшигт эрднэсүүдийн нэг. Энэ бол ямар ч улс орны асуудлаас том хэрэг. Бидний аж амьдралаас илүүтэйгээр энэ бол хүн төрөлхтний соёл болон амьдралын салшгүй нэг хэсэг" 

 

Британийн Ерөнхий сайд Тереза Мэй "Үнэхээр шоконд орлоо. Маш их харамсч байна"

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама "Парисын дарь эхийн сүм бол дэлхий дээрх хамгийн гайхалтай үнэт зүйлсийн нэг. Францын ард түмэн уй гашууд автаж байна. Өнгөрснийг буцааж болохгүй. Гэхдээ маргаашийн төлөө бүгд хамтдаа зүтгэх учиртай"

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон "Миний зүрх маш их өвдөж байна" гэж бичсэн байна. 

 

Германы Канцлер Ангела Меркел  "Францчуудын төлөө залбирах болно" 

 

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон "Би 30 жилийн өмнө энэхүү агуу сүмд эхнэрийнхээ хамтаар анх удаагаа очиж, үзэж билээ. Энэхүү гайхалтай сүмийг юутай ч зүйрлэх боломжгүй"

 

Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер "Бид бүгдээрээ гашуудаж байна" 

 

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс "Нотр Даме бол дэлхийн өнцөг бүрт байгаа хүмүүсийн итгэх итгэлийн гайхамшигт бэлэг тэмдэг" 

 

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск "Бид өнөөдөр Парис хоттой хамт байгаа"

 

Ватиканы тэргүүн Францис "Гайхамшигт Парисын дарь эхийн сүмийг сүйтгэсэн галыг хүн төрөлхтөн харлаа. Бид үнэхээр гашуудан харамсч байна. Хүн төрөлхтөн уйтгар гунигт автаад байна. Агуу байгууламжийг аврахын тулд аврагчид амь насаа үл хайхран үхлийн аймшигт галттай тэмцэлдлээ. Та бүхний зоригийг бурхан харж буй" 

 

Лондон хотын дарга Садик Хан  "Миний зүрх сэтгэл үнэхээр шархалж байна" 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
окккк:
зүгээр нэг биш бүүр солиотой болоод байгаам даа сонин шүү эзэн гээл үхэж унаад байх юм билээ кккк
2019-04-17
За яахав дээ бүх дэлхийгээрээ нийлээд засчих байх энэ барилгыг, харин бид энэ үмхий христийн шашны дагагчид гээд байгаа тэнэгдүү царайтай болцон чацгануудыг устгаж Монгол орноо цэвэрлэж авахгүй бол сүйрч дууслаа
2019-04-16
окккк:
зүгээр нэг биш бүүр солиотой болоод байгаам даа сонин шүү эзэн гээл үхэж унаад байх юм билээ кккк
Гомо баагийг еранхийлөгчөөрөө сонгосон гэж бурхан цээрлүүлж байгаа юм.
2019-04-16