Мөнгөн ус зарахыг завдсан гурван бүлгийг илрүүлжээ
2019-04-16

Монгол Улсад ашиглахыг хязгаарлсан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон 74.8 кг мөнгөн усыг худалдахыг завдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Цагдаагийн байгууллагаас мөнгөн ус худалдахыг завдсан гурван бүлгийн үйлдлийг таслан зогсоосон байна. Тухайн бүлэг мөнгөн усаа 52 тэрбум төгрөгөөр үнэлжээ.

 

Тус үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 

Байгаль орчны сайдын 2018 оны тушаалаар Монгол Улсад ашигт малтмалын олборлолтод мөнгөн усыг ашиглахыг бүрэн хориглосон. Гэвч хууль бусаар ашигт малтмал олборлогчид мөнгөн ус ашигласаар байгаа нь эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар тогтоогдсон байна. Гар аргаар алт олборлогч иргэдийн цусан дахь мөнгөн усны агууламж 14.3 хувь, шээсэн дэх агууламж нь 24.5 хувиар илэрсэн байна. Энэ нь мөнгөн ус Монгол Улсын хүн амын удмын сан, байгаль орчинд ноцтой хохирол учруулж болзошгүй хэмжээнд хүрснийг мэргэжлийн байгууллагаас анхааруулжээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин