Улаанбаатар
Одонтой эхчүүдийн тэтгэмж төсөвт ачаалал үүсгэж байна
5 өдөр

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.04.16/ гишүүдийн 56,2 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

 

Хуралдааны эхэнд “Эхийн алдар” I, II зэргийн одонг олгох хууль эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсохтой холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцэх гэж буй асуудлын талаар товч мэдээлэл хийв. Тэрбээр, иргэд, төрийн бус байгууллага, Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “Эхийн алдар” одон авсан эмэгтэйчүүдийн тэтгэврийн доод хэмжээ болон тэдэнд олгож байгаа мөнгөн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд хүүхдийн тоог харгалзахгүйгээр “Эхийн алдар” одонг олгох асуудлаар Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох гэж байна. Өргөдлийн байнгын хороонд дээрх асуудлаар 2015-2019 онд нийт 100 гаруй өргөдөл, гомдол ирүүлснийг холбогдох албан тушаалтанд судлан шийдвэрлүүлэхээр шилжүүлэх, холбогдох тайлбар, мэдээллийг авах, өргөдөл гаргагчид хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, иргэдээс хууль тогтоомжийн талаар ирүүлсэн саналыг нэгтгэн холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурал дахь нам бүлэгт танилцуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэхэд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, “Эхийн алдар” одонг авахад дэмжлэг үзүүлэх, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нийтдээ 4 буюу 6-аас дээш хүүхэд төрүүлж, нэг наснаас дээш өсгөсөн эхийг хүүхдийн тоо харгалзахгүйгээр “Эхийн алдар” одонгоор шагнаж урамшуулах зэрэг саналуудыг ирүүлсэн. Иймд холбогдох албан тушаалтны мэдээлэл сонсч, өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар эрхзүйн зохицуулалтыг сайжруулах, иргэдэд хүрсэн шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ. 

 

Салбарын сайд гадаадад томилолтоор ажиллаж буй учир, мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хийв. Тэрбээр, Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийг одоогоос 62 жилийн өмнө буюу 1957 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, мөн БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмийг 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар зарлигаар тус тус батлан хэрэгжүүлсэн.

 

Энэхүү хууль тогтоомжийн хүрээнд Алдарт эхийн I, II одонгоор 5 болон 8-аас дээш хүүхдээ өөрийн асрамжиндаа өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд тэдгээр хүүхэд нь эсэн мэнд байгаа эхэд бага хүүхэд нь 1 нас хүрсний дараа шагнадаг байсан. Ингэхдээ 3 хүртэлх насанд нь бусдаас үрчлэн аасан хүүхэд, бага хуүхэд нь нэг нас хурэх хүгацаанд нас барсан хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож одон олгох бегөөд харин бусад үрчлүүлсэн, нас барсан хүүхдийг оруулахгүй байхаар зохицуулж ирсэн.

 

Улсын Их Хурлаас 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг батлан, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Энэхүү хуулиар өмнөх хууль тогтоомжид заасан хүүхдийн тоо, шалгуурыг багасгаж 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд Эхийн алдар нэгдүгээр зэргийн одон, 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд Эхийн алдар хоёрдугаар зэргийн одонг олгох болсон. Ингэхдээ мөн хамгийн бага хүүхэд нь нэг нас хүрэхэд 4 болон 6-аас дээш хүүхэдтэй байсан бөгөөд эдгээр хүүхдийн тоонд 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхдийг хамруулахаар заасан.

 

Бага хүүхэд нь 1 нас хүрсний дараа одонгоор шагнадаг байсантай холбоотойгоор дээрх хууль тогтоомжид заасан хүүхдийн тооны болзлыг хангасан эхчүүдэд “...өөрийн асрамжиндаа өсгөж хумүужүүлсэн...", “...хүүхэд төрүүлж, өсгөсөн...”. "...бага хүүхэд нь нэг нас хүрсэн...” гэсэн нөхцлийг анхнаасаа баримтлан өнөөг хүртэл Алдарт эхийн I, II одонг олгож байсан юм.

 

Танаар уламжлуулан ирсэн иргэдийн өргөдлөөс харахад тухайн эх 4 болон 6 хүүхэд төрүүлсэн боловч хамгийн бага хүүхэд нь төрөөгүй эсхүл төрөөд 1 нас хүрээгүй байхад өмнө нь төрүүлсэн хүүхэд нас барсан. Нөгөө талаар хүүхэд төрүүлээд өсгөн хүмүүжүүлж байгаа гэсэн дээрх шалгуурыг хангахгүй байгаа юм.

 

2018 оны нийгмийн халамжийн сангийн тайлангаар нийт 218.6 мянган одонтой эхчүүдэд 30.0 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж (жилд 1 удаа 100-200 мянган төгрөг)-ийг олгосон. Энэ нь нийгмийн халамжийн нийт зардлын 7.2 хувийг эзэлж байна. Энэхүү одонг шинээр авах эхчүүдийн тоо жилд дунджаар 4500 орчим хүнээр нэмэгдэж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар одон олгож, одонг дагалдах мөнгөн шагнал (20-40 мянган төгрөг)-ыг мөн халамжийн сангаас өгч байна.

 

Одоогийн энэхүү тогтолцооны дагуу 4, 6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх насан туршдаа улсаас халамжийн тэтгэмж хүртэх эрхтэй байгаа нь хэт өргөн хүрээг хамарч, насан туршид нь олгон хэрэгжүүлж байгаа нь бусад халамжийн хөтөлбөрүүдтэй харьцуулахад сүүлийн жилүүдэд төсөвт ихээхэн хэмжээний ачаалал үүсгэж байна.

 

Тус яамнаас нийгмийн халамжийг шинэчлэх бодлогын хүрээнд нийгмийн халамжийн арга хэмжээ болон хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээг тусад нь ялгаж, зааглах бодлогыг баримтлан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэр төрлийг нэгтгэн багцлах, зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна гэлээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлбал, 4, 6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх насан туршдаа улсаас халамжийн тэтгэмж хүртэх эрхтэй гэж заасан байдаг. Энэхүү тэтгэмжийг авч буй эсэх талаар тодрууллаа.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр өгсөн тайлбартаа, 1957 оны хуулийн зорилгын хүрээнд хүн амыг өсгөх бодлого өнөөг хүртэл хэрэгжсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар жилд дунджаар 78 мянган эх төрж байгаа бөгөөд 4 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх тэтгэмж авч байгаа. Одоогийн хэрэгжиж буй хуулийн үзэл баримтлал нь хүн амын өсөлтөд бодитойгоор хүрч чадахгүй байна. Иймд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад УИХ-ын гишүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналыг тусгахаар ажиллаж байна гэлээ.

 

Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараа үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Үүнд, нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт олгох нь зүйтэй, мөн насан туршид нь олгодог 20 болон 40 мянган төгрөгийн хэмжээг өсгөж, тухайн хүүхэд 16 нас хүртэл нь олгодог байвал зүйтэй. Түүнчлэн, бага хүүхэд нь нэг нас хүрэх хугацаанд нас барсан хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож одон олгох талаар гэсэн санал хэлж байв. Учир нь энэ тохиолдол амьдралд харьцангүй цөөн учир сайтар судалгаа, тооцоо хийх нь зүйтэй гэлээ. 

 

Нийгмийн халамжийн арга хэмжээ болон хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээг тусад нь ялгаж, зааглах бодлогыг баримтлан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэр төрлийг нэгтгэн багцлах, зорилтот бүлэгт чиглүүлэх зорилтын хүрээнд УИХ-ын гишүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгээд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хуралдааны тэмдэглэлээр үүрэг өглөө. 

 

Үргэлжлүүлэн Өргөдлийн байнгын хорооны 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэн, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусгаж батлах нь зүйтэй гэсэн саналын томьёолол дэмжигдэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

 

 
Shuud.mn
Сонин хачин
Hutsdag gulugnuud be uursduu ulsin mungu heden terbumaar idej bj hedhen eejuuddee mungu ugch chadahgui lalruud be
2019-04-17
bi:
Jild gants ydaa 100000 200000r huurch bj yu gehevdeee ternees ihiig idej bj
2019-04-17
зочин:
ТА НАРЫН ЦУСАЛДАГ МЕНГЕНИЙ ДЭРГЭД НААДАХ ЧИНЬ УСНЫ ДУСАЛ Л ГЭСЭН УГ
2019-04-17
хуучин ч 18 хүрэхээр өгөхөө байдаг л байсан даа. Хүүхэд байхад энэхүү мөнгийг аваад их л амьдрал ахуйд дэм болдог байсан даа. Одоо ч 1 тор зүйл авч чадахгүй л байна. Манай улс ядруу байна даа. 1990 онд ханш унаагүй байхад 2 дугаар одонтой эхэд 750 төгрөг өгдөг байлаа. Тухайн үеийг одоо үеийн дугуй атар талхаар хэдийг авч болох талаар тооцоод үзвэл 325 дугуй талх авахаар байна. тэгвэл одооны 1 ширхэг атар дугуй талх 1200-1300 гэж бодвол 750000-812500 төгрөгийг өгөх ёстой л байна даа хөөрхий.
2019-04-17
Насан туршид нь гэдэг ч арай дэнднээ хүүхдүүдийг нь 18 хүртэл олговол яадгын
2019-04-17
Зочин:
ОДОНТОЙ ЭЭЖ НАРТ ОЛГОДОГ МӨНГӨӨ ӨШӨӨ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ. ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУДЫГ ШОРОНД ХОРЬЖ БАЙГААД ШАЛГА.
2019-04-17
Туул:
Пээ ямар гомдмоор гарчигтай юм бэ
2019-04-16
Адъяа:
Өөрсдийнхээ хулгайлсан мөнгөө буцаагаад төрдөө төлчих юм л бол зорилтот бүлэг яахаараа ингэж ялгаж байдаг юм энэ ард түмэн чинь бүгдээрээ ядуу зорилтот бүлэгт чинь хамрагдана шүү
2019-04-16
Оу:
ПЯЗДА ЯМАР Ч НУРШУУ ЗАВААН ЮМ БИЯДЭГ ЮМ. ЮУ Ч ОЙЛГОСОНГҮЙ. ЮУ Ч ГЭХ ГЭЭД БАЙГААН
2019-04-16
Иргэн:
Тамирчдад амжилт гаргасан үед нь урамшуулаад сар бүрийн, насан туршийн мөнгийг болиулах нь зүйтэй. Улсын шигшээ гэх мэт цалингаа аваад явахад болох биш үү. Ер нь халамжийг хавтгайруулаад байвал ажил хийх хүн олдохгүй шүү. Эхчүүдийн асуудлыг одоо хөндөөд хэрэггүй. 4 хүүхэдтэй гэхээр одоо хүн бүр бараг авдаг болсон доо.
2019-04-16
тийм шүү Амжилт гаргасан үеп нь урамшуулаад явах нь зөв Тэрнээс биш уралдаан тэмцээнд ороогүй байсан ч ураишулал аваад явах нь ёстой илүү ажил
Монголын ард түмэн:
Moнголын ард түмэн,хамгийн гол нь хойч ирээдүй болсон бяцхан үр хүүхдүүд чинь эсэргүүцэж байна.Ардын нам бодлогогүй, ашиггүй, ялалтгүй энэ алхамаа зогсоо!
2019-04-16
Mongol hvn:
Ардын нам больёо, ард тумнээ хошгируулж, төрд гарчхаад, одоо ядарсан ард түмэн, үр хүүхэд, хойч ирээдүйгээсээ хэдэн бор төгрөг харамлахаа болёоо
2019-04-16
6aas deesh huuhed toruulsen eejuud bugd nastai bolj bgaadhdee. Barag.er ni uunees hoish olon huuhed turuuleh torolt bagadaad bgaa.delhii deer hemgiin hund hodolmor bol hiihed osgoh hodolmor gej unelsen bdag.sotsislizmim ued eejuud huuhdee usgoh hej ih yadardag bsan ni unen.tsag nargui ailladag.gants odor amardag uhaantai. bsan sjdee
2019-04-16
Хүн амаа өсгөх хэрэгтэй шдээ .Жилдээ 100000 төг арайхийж өгчихөёд араас нь элдвээр ярих юмаа. 4 хүүхэд 6 ам бүлд 100000 төг ямар нэмэр билээ. Бид төрөө хүндэтгэж хэл ам хийдэггүй хүндэтгэн хүлээн авдаг шдээ.
2019-04-16
MASH ZUV MONGOL 5 SAYUULAA BOLTOL IIM ZUILIIG BODOXCH XEREGGUI SHUU,TANAI SAITIIG SHUUXED UGNUU
Denzen:
ЯМАР МУУХАЙ ГАРЧИГ ВЭЭ ҮҮНИЙХ НЬ ТӨЛӨӨ НААД СЭТГҮҮЛЧЭЭ АЖЛААС НЬ ХАЛСАН ДЭЭРДЭЭ.ЭЭЖҮҮДИЙН ТУХАЙ ИЙМ БОДОЛ ТЭЭЖ ЯВДАГ ХҮН МОНГОЛД БАЙХЧ ХЭРЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ ТАНАЙ САЙТАД ГАЙЛ ЧИРНЭДЭЭ...
2019-04-16
Zochin:
IImERXUU ASUUDALIG DAXIAD BICHVEL SAITIIG SHUUXED UGII XYMYYSEE IIM TENEG BAIJ BOLOXGUI 5 SAYUULAA BOLTOL EEJIIN MUNGIIG NEMIE
иргэн:
Тамирчдын сар бүр, насаараа авдаг олон сая төгрөг ямар дарамт үзүүлдэг вэ? Эхчүүд жилдээ л нэг удаа авдаг 100-200 бол бага штээ. Үр дүн нь тодорхой үүнийг уншиж байгаа Та ч, Өнөрбаяр ч мөн. Эхээс төрөөгүй хүн байхгүй, тамирчин байх албагүй, ажил л хийж цалин авах нь алба штээ
2019-04-16
5 saya huntei boloh hurtlee...:
MONGOL uls 5saya huntei boltloo naad asuudlaaraa bitgii oroldooroo
2019-04-16