Ж.Батбаясгалан: Ажилтнууд хийнд хордож амиа алдсан
4-17

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид ноцтой осол гарч, дөрвөн ажилтан амиа алдсан хэрэг харамсалтай хэрэг гарлаа. Уг осол Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн насосны станцад гарсан байна.

 

Нийслэлийн Онцгой комиссын Аврах ангийн албан хаагчид ажлын байран дээрээ Төв цэвэрлэх байгууламжийн лаганд живж амиа алдсан ажилтнуудын цогцсыг гаргаж авлаа.

 

Нийслэлийн онцгой комиссынхны урьдчилсан дүгнэлтээ ажилтнууд хорт хийнд хордож, амиа алдсан гэж үзэж байна. Мөн тэд хорт хийнд хордсон есөн ажилтны тавд нь авран туслах ажиллагаа явуулж, анхан шатны  тусламж үйлчилгээг үзүүлж, эмнэлгийн байгууллагад шилжүүлжээ. Ослын газар ажилласан ажлын хэсгийнхэний урьдчилсан мэдээлснээр “Лаг шахах, сорох хоолойн носасыг орж нээх үед түүнд хуримтлагдсан хорт хий ажилтнуудыг амь насыг эрсдүүлсэн” гэв.

 

Өчигдрийн байдлаар хийнд хордсон таван ажилтан Цэргийн эмнэлэгт эмчлүүлж, биеийн байдал нь харьцангуй сайн байгаа гэж үзэн энгийн тасаг руу шилжүүлэх болсныг албаны хүмүүс мэдээлэв.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан осол болсон Төв цэвэрлэх байгууламжид очиж ослын нөхцөл байдалтай танилцаж, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа.

 

Ажлын хэсгийнхэн Төв цэвэрлэх  байгууламжийн үйл ажиллагааг хэвийн хэмжээнд орох хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, хөдөлмөр хамгаалалт болон эрсдэлийн үнэлгээг хийж, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлэх, талийгаачдын ар гэрийнхэнийг хүлээн авч уулзаж, тэдэнд нийслэлийн зүгээс бүх талын тусламж дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад үнэн бодит мэдээлэл өгөх, цаашид дахин осол гарч болзошгүй нөхцөл байдлыг судалж арилгах, эмнэлэгт эмчлүүлж байгаа таван ажилтны эрүүл мэнд, эмчилгээ оношлогооны асуудалд анхаарах, мэргэжлийн байгууллагууд өөр хоорондоо уялдаатай ажиллах юм. Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан:

 

-Одоо мөрдөн байцаалтын шатанд явж байна. Лагаас гаргаж байгаа хортой бодисонд хордсон байна. Ямар хийнээс хордож вэ гэдэг нь шалгалтаар илэрнэ. Насосын станцын барилга дотор үйлдвэрийн осол гарсан байна. Амиа алдсан ажилтнууд 30-35 насны залуус байсан. Нийслэлээс ажлын хэсэг байгуулж байна. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотой нэгдүгээрт тусгай нөхцөлд ажиллах, хоёрдугаарт эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх чиглэлээр шуурхай ажлын хэсэг ажиллана хэмээв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
өнөөдөр нэг эргүү түшмэл өмхий хоргүй, та нар үхэхгүй гээд яриаад сууж байшд. Тэгээд наад хүмүүс чинь яагаад үхчихэв ээ эргүү малнууд аа?
2019-05-28
Murdun baitsaaltiin ywaltand ywj bn geed suuldee uy gj heleh boloo gadnii nuluu gj bitgii heleesei bilee
2019-04-24
Zochin:
Мэргэжлийн онцлогийг үл харгалзан ажиллах заавар журам ѳгѳх боловсон хүчин бхгүй бсан бх. Мэргэжил гдг чнь сонгуулийн сурталчилгаа биш шүү . тэнэг улс тѳрч дѳѳ. Дээрээ мэргэжлийн бус ёсзүйгүй балайнууд бгаагийн хар гайл гэж бодож бна. Харамсаад ч барамгүй
2019-04-17
shugamaa tsewerlej daraa n oroh bsn busuu:
nasosig zadalj vzhiin tuld ehleed hoosolj us shahaj hooloig tsewerleh ystoi bishvv...uchriig todruulj hariutslaga aldsan hvmvst tohiroh shiitgeliig n onogduulah heregtei shuu
2019-04-17
irgen:
dendyy archaagui bainaa, er ni ene hymyys ajlaa hiij meddeg umuu ugui yu….toriinhon ni tord suuh alban tushaal bodohoos oor umgui, alban gazruudad ajlaa mergejliin daguu hyanaj hiij chaddaggui er ni arai dendyy bainaa
2019-04-17
энэ саналыг дэмжиж бноо:
Сонгуульд явсан хэн болвч мэргэжил харгалзүйгээр ажилд орж бна тэр тусмаа шийдвэр гаргах түвшинд
ggg:
amisgal boogduulsan hiind uhaan aldaad unasan za transhenii nuhend ch iim hii hurimtlagdsan bdag tiish ee orood uhaan aldaj hordoj uhsen humuus bas bdag
2019-04-17
zochin:
hurelsuh end yamar ch hamaagui shuu dee, ajliin hariutslaga hudulmur ayulgui baidal zurchigduud baina.hamgaalah huvtsas hereglel behelgee
2019-04-17
zochin:
lagt hordoh bish lagt unaad jivsen um bishuu. ehleed tegej duudlaga irsen geed hevlel medeelleer garad baisana a genet hordson geed heled baih um. ene zugig harahad nileed talvai tom algt unasan bol uheh ayultai haragdaad baiha um. uursduu hariutslagas multrah arga zamaa oloh umaa ene humuus, darga nar
2019-04-17
зочин:
хайран сайхан залуучууд, хөдөлмөр хамгаалал муу байсны гай, арчаагүй дарга нараас болсон
2019-04-17
О.Даваасүрэн:
Ажлын байран дахь аюулгүй байдлыг хаана хаанаа л анхаарахгүй бол дайн болсноос ч илүүтэй амь алдацгааж байна шүү дээ.
2019-04-17
Hurelsuh gegch har mirtei huur olon hunii amiig avch bna daa
2019-04-17
зочин:
Сайд, дарга нарын хөдөлмөр хамгаалал ч сайн хангагддаг юм байна даа. Контортоо өмсдөг хувцас, осол, аюулын дараа очихдоо өмсдөг хувцас, хөдөө салхинд гарахдаа өмсдөг хувцас нь хүртэл яг эрсдэлтэй газар, хөдөө ажилладаг хүмүүс өмсөж хэрэглэх нь бүү хэл үзээ ч үгүй эд байдаг юм байна. Дээрх зургийг хар даа.
2019-04-17