Парисын дарь эхийн сүмийг таван жилийн дотор илүү үзэсгэлэнтэй болгоно
2019-04-17

Франц бус дэлхийн соёлын үнэт өв, XIII зуунд баригдсан алдарт Парисын дарь эхийн сүмийн орой хэсэг шатаж, үлэмж хэмжээний хохирол учраад байна. 

 

 

Сүмийн орой хэсгээс гадна нэг цамхаг нурсан гэж албаныхан уламжлаад буй юм.

 

850 жилийн настай уг агуу сүмд ямар шалтгаанаар гал гарсан нь нууц хэвээр байгаа ч сүмийн сэргээн засварлах ажлыг хариуцан ажиллаж байсан ажилчид алдаа гаргасан байх магадлалтай хэмээн олон нийт хардаж буй.

 

 

Учир жилийн өмнөөс сүмийн зарим хэсгийг сэргээн засварлах ажил эхэлсэн юм. 

 

Ерөнхийлөгч Эммануэль Макрон Парисын дарь эхийн сүмд гарсан галыг "Үндэсний гамшиг" хэмээн тодорхойлж, сэргээн засварлах ажлыг хойшлуулахгүйгээр шууд эхлүүлж буйгаа олон улсад хандан мэдэгдэж, дэлхийн үнэт өвийг хамгаалах үйлсэд туслалцаа үзүүлэхийг гуйсан билээ.

 

 

Тэрбээр мөн орон даяар тархсан уран гарт урчуудыг уг ажилд бие болон сэтгэлээрээ холбогдон, туслалцаа үзүүлэх уриалсан юм.

 

 

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч Макрон ард түмэндээ хандан "Галд өртөж, хохирол амссан сүмийг сэргээн засварлахад хамгийн багадаа таван жилийг зарцуулах болно. Энэ хугацаанд сүмийг илүү үзэсгэлэнтэй болгохоо амлаж байна. Гамшигт явдлыг бид өөрчлөн, энэ хугацаанд эв найрамдалтай байх учиртай. Эв найрамдал хамгийн чухал" гэж мэдэгджээ.

 

Хохиролын хэмжээ тодорхойгүй байгаа ба Францын толгой баячууд ойролцоогоор 350 сая евро хандивлаад байна. Мөн иргэд 200 сая еврог   Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлах ажиллагаанд хандивлажээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин