ОХУ өмнөд Якутын нүүрсээрээ Азийн зах зээлийг “атгана” гэжээ
4-17

Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотод зохион байгуулагдсан “Коксжих нүүрсний нөөц ба зах зээл 2019” олон улсын бага хуралд ОХУ-ын нүүрс экспортлогч компаниуд анх удаа төлөөлөгчөөр оролцож, илтгэл тавьжээ.

 

Тухайлбал, тус улсын өмнөд Якутын бүс нутагт ажилладаг Колмар компанийн удирдлагууд мэдээлэл өгсөн байна. Ингэхдээ Якутын сайн чанарын коксжих нүүрсний олборлолт, баяжуулалтыг эрчтэй нэмэгдүүлж, Ази-Номхон далайн зах зээлийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болох төлөвлөгөөтэй байгаа тухайгаа ярьсан байна. Якутын бүс нутагт коксжих ба эрчим хүчний нүүрсний томоохон орд газрууд бий. Зөвхөн Колмар компани л гэхэд 1.2 тэрбум гаруй тонн нөөцтэй ордод ажилладаг бөгөөд сүүлийн 2-3хан жилийн хугацаанд уурхайн дэд бүтэцдээ 70 гаруй тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийж, олборлолтоо хэд нугалан нэмэгдүүлжээ.

 

Kolmar sales and logistics компанийн Гүйцэтгэх захирал Лилей Вернлийн илтгэлд дурдсанаар, тус компани 2020 он гэхэд чулуун нүүрсний экспортоо 20 сая тоннд хүргэж, Азийн, тэр дундаа Хятадын зах зээлийг “онилох” аж. Мөн ОХУ нүүрсний экспортоор Азийн зах зээлд хамгийн гол өрсөлдөгч болох том амбиц төлөвлөгөөтэй байгааг онцолсон байна.

 

ОХУ газарзүйн байрлалын хувьд Хятадын гол зах зээлээс алс хол хэдий ч боломжоо тултал нь ашиглаж, төмөр зам, дэд бүтэцдээ маш их хөрөнгө хаях замаар нүүрсний экспортоо эрчтэй нэмэгдүүлж байна. Ялангуяа нүүрсний үнэ өсөлттэй байгаа өнөөгийн цаг үеийг ОХУ-ын компаниуд маш сайн ашиглаж байгаа юм.

 

Б.Болор

Shuud.mn
Сонин хачин
сугар:
хэдэн гар хол болсон үхэрнүүд мөөрөөд хэн сонсож байгаа юм бол доо монгол ялж байна манан сөнөж байна
2019-04-18
Монгол яллаа гэж..... Баттулагаа гөлөг чинь
2019-04-18
zochin:
Tumur zamiin idsen munguu butsaaj uguuch X.Battulgaa
2019-04-17
Монгол ялначуудад баяр хүргэе. Одоо эсгий таавчиг хийж бие биедээ зараад малаа маллаад бөхөө барилдаад гэр дотроо бамбирлцаад байж дэ.
2019-04-17
ПОПУЛИСТ ЕРӨНХИЙЛӨГЧ ВЕНУСЕЛИЙГ ЯАЖ БАЛЛАЖ БАЙНА ЯГ ИЙМ ДҮР ЗУРАГ МАНАЙД ГАЗАР АВЛАА
2019-04-17
ИРГЭН:
ОРОСЫН ЭНЭ ТӨМӨР ЗАМ БАРИГДАХААС ӨМНӨ МАНАЙХ БАРИХ БОЛОМЖ БАЙСАН. ХУВИЙН КОМПАНИД НЬ БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ Ч ӨГЧИХСӨН БАЙСАН. ХЭН БОЛИУЛСНЫГ ОДОО БҮГД САНАЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ
2019-04-17
bold:
bayr hurgie! mongol yljee! Orosuudad huvi nemer oruulj buyn uildej bgaa yvdald gunee talarhaj bna! Hurelsuh uuriin tolgoigui ajillasnaar MAN 2020onii songuulid neg ch suudal uguhgui
2019-04-17
Bbb:
Yamarch teneg hun eh oronoo gesen setgeltei bol iim yumiig hyalbarhan bodood hiichiheer shuudee. Daanch ene tsagiin turiin ereh batigchidad eh oronoo gesen uchuuhen ch setgel baihgui dee. Uuriiguu l bodson teneguud, haa hurihiig ni hariidaa. Ta nariig neg udur eh ornoosoo huuj gargana daa! Hamgiin tom huvi nemeree oruulagch Battulga ta belen baih ni deer bhaa.
2019-04-17
үнэн ийм л байна:
ЭНЭ ЗОРИЛТЫГ НЬ БИЕЛҮҮЛЭХЭД МАШ ИХ ХУВЬ НЭМЭР ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА МУ ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГАДАА БАЯР ХҮРГЭЕ ӨШӨӨ ЭРЧ ХҮЧТЭЙ АЖИЛЛАЖ МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫГ ГАЦААЖ ХЭРЭГГҮЙ ЗҮГРҮҮ НЬ ЗАМ БАРИУЛЖ ТЭНЭГ МОНГОЛЧУУДЫГ ТӨӨРҮҮЛЖ МОНГОЛ ЯЛНАГААР ХОШИГРУУЛААРАЙ
2019-04-17