Г.Өнөрбаяр: Одонтой эхчүүдийн тэтгэмжийг хүүхдийн тооноос нь хамаарч нэмнэ
2019-04-17

 

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр өчигдөр Өргөдлийн байнгын хороонд одонтой ээжүүдийн талаар мэдээлэл хийхдээ одонтэй эхчүүдийн тэтгэмж төсөвт хүндрэл учруулж байгаа талаар дурдсан. Энэ мэдээлэлтэйгээ холбогдуулан тайлбар хийлээ. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр:

 

-Одонтой ээжүүдийг дэмжих бодлогын хувилбар яригдаж байгаа. Жилд хүн амын өсөлт 1.2 хувь байгаа. Харин ахмад настны өсөлт 6.3 хувьтай. Төрөлтийн насны эмэгтэйчүүд ойрын 10 жилд нэмэх талтай байгаа. Одоо байгаа 218 мянган эхийн тэтгэмж хэвээрээ. Энэ тэтгэмжийг бууруулах ямар ч асуудал яригдаагүй. Харин цаашид үе шаттай нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. 

 

1990 оноос өмнө хүүхдүүдэд шатлалтайгаар мөнгө олгож байсан. Тэр үед 3 хүүхэдтэй  ээж, дараа дараагийн төрүүлсэн хүүхэд тутамд нь мөнгө нь нэмэгдэж байсан. Хүн амын өсөлтийг дэмжих нь төр, засгийн бодлого. 

 

-Хүүхдийг 16 нас хүрэхээр нь тэтгэмжийг зогсоож болно гэж та өчигдрийн хуралдаан дээр хэлсэн. Энэ талаар?

 

-Нийгмийн халамж хавтгайрч байна. Хүүхдийг насанд хүрсний дараа одонтой ээжүүдийн тэтгэмжийг хасах санал ирдэг. Бид энэ асуудлыг хүлээж аваагүй. 

 

-Дөрвөн хүүхэд төрүүлсэн ч, хүүхэд нь нас барсан тохиолдолд эхийн одон олгох асуудал яригдсан. Яам ямар байр суурьтай байна вэ?

 

-Хамгийн сүүлд төрсөн хүүхэд нь нэг нас хүрсэн, эсвэл эх нь үрчилж авч өсгөсөн бол эхэд одон олгох хууль үйлчилж байна. Дөрвөн хүүхэд л төрүүлсэн бол эхийн одон олгох санал ирдэг. Үүнийг судалж байгаа. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
За:
Аа
2019-04-17