Прокурорын байгууллагаас Капитал банкны удирдлагуудыг шалгаж эхэллээ
2019-04-17

монголбанк энэ сарын 8-ны өдөр Капитал банкийг татан буулгаж буйгаа мэдэгдэн, үйл ажиллагааг нь зогсоосон билээ. Тус банк санхүүгийн үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон учраас татан буулгаж буйгаа тайлбарласан.

 

 

Тэгвэл өнөөдрөөс прокурорын байгууллагаас Капитал банктай холбоотой асуудлаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж эхэллээ. Капитал банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэлд банкийг татан буулгахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. 

 

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа энэ хэрэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд шалгалтын явц байдал, үр дүн, хэргийн шийдвэрлэлтийн талаар тухайн үед нь прокурорын байгууллагаас мэдээлэхээр болжээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Капитал банкны 40 мянгатын захирал Одонтуяа удаа дараа худал хэлж, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг гаргаж өгөөгүй. Шалгалтыг ганцхан Капитал банкаар хязгаарлаж болохгүй. Бишрэлт группыг ч гэсэн хөрөнгийг нь битүүмжилж шалгах хэрэгтэй. Бишрэлт групп бол Капиталын хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр ажиллаж ирсэн газар
2019-04-20
ashgui dee
2019-04-17
Үнэн бодитой:
Захирлуудыг нь сайн шалгах хэрэгтэй,мөнгөө хадгаламжид хийж бхд банк найдвартай сайн ажиллаж бга гэж авна,банк дампуурах гээд бна мөнгөө авъя гэхэд худал хэлж ард иргэдийг хууран мэхлэх замаар ажлаа явуулж бсн. Дуламсүрэн,Балсан,Дэлгэрцэцэг гээд шулаачидаас хохирлоо авмаар бна. Одоо бид ажилтан нь биш болсон хамаагүй гэж хэлж бналээ. Энэ хүмүүсээс хохирлоо авмаар бна
2019-04-17
zuitei:
sain shalgakh heregtei. delgertsetseg gej zalitai huuhen bgaadaa
2019-04-17
Ариунболд Батхүүгийн замаар явждээ.
2019-04-17