Марк Энтино: Лопез үнэхээр жаргалтай харагдаж байна
2019-04-17

Дуучин, жүжигчин Марк Энтино өчигдөр "Us Weekl" сэтгүүлд ярилцлага өгсөн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Тэрбээр ярилцлагынхаа эхэнд экс эхнэр Женнифер Лопезийг шинэхэн дурлалтайгаа учирч, хуримаа хийхээр болсонд нь баяр хүргэжээ.

 

Энтино "Лопез үнэхээр аз жаргалтай харагдаж байна. Тэр их дайчин бас шаргуу нэгэн. Тиймээс тэр сайхан амьдрах учиртай" гэж ярьсан байна. 

 

Тэд 2004 онд хуримаа хийж, 2011 онд тусдаа амьдрах болсон юм. Мөн 2014 онд албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан юм. Макс, Эмма нар ээжтэйгээ хамт амьдарч, аавтайгаа сард 1-2 удаа л уулздаг байна. 

 

Өдгөө 49 настай Лопез 2017 оноос өөрөөсөө зургаан насаар дүү  бейсболын "New York Yankees" багийн од Алекс Родригестэй болзох болсон юм. Саяхан Родригес хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан билээ. Хуримын ёслол ирэх онд болох гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин