Трампт гомдсон Ким Чен Ун "тактикийн шинэ зэвсэг" туршжээ
2019-04-18

Хойд Солонгос улс өчигдөр "тактикийн шинэ зэвсэг амжилттай туршсан" талаар тус улсын төрийн мэдлийн "KCNA" агентлаг мэдээллээ.

 

 

Тус агентлаг мөн уг туршилтыг удирдагч Ким Чен Ун удирдан явуулсан хэмээн дамжуулж, зургийг нь нийтэлсэн байна. 

 

Олон улсын ажиглагчид "ТРАМП-КИМ нарын уулзалт үр дүнгүй болсон учир Ким Чен Ун ийнхүү дургүйцлээ илэрхийллээ. Тэр өөрийн хүчээ АНУ тэргүүтэй орнуудад харуулж байна" гэж дүгнэжээ. 

 

Залуу удирдагчид таван сарын дараа анх удаагаа  Батлан Хамгаалахын Академид зочилж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан юм.

 

Тэрбээр уг үйл явдлын дараа дээрх туршилтыг удирдан явуулсан байна. 

 

Пхеньян тактикийн шинэхэн зэвсгээ "нислэгээ залуурдах онцгой чадвартай" хэмээн тодорхойлсон ч ямар төрлийн зэвсэг гэдгээ дэлгэрэнгүй тайлбарлаагүй аж.

 

"Уг зэвсэг ойрын зайн тусгалтай зэвсэг" хэмээн албаныхан уламжлав. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
энэ гѳлѳгийн пуужингийн туршилт хдг сүрдүүлэгнээс ѳмнѳд солонгос нь л айдаг байхдаа энэ новшийг устгавал таарна
2019-05-12