Баригдахаас айсан Перугийн экс ерөнхийлөгч амиа хорложээ
2019-04-18

Өмнөд Америкийн Перу улсын Ерөнхийлөгч асан Алан Гарсиа өчигдөр амиа хорлосон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрээр 1985-1990 болон 2006-2011 оны хооронд тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хашир туршлагатай улс төрч юм.

 

Прокурорууд түүнийг  Бразилийн барилга угсралтын "Odebrecht" компаниас их хэмжээний авлига авсан хэмээн буруутгаж, шалгаж байжээ. Тус компанийн удирдлагууд Перуд метро барихын тулд 2004 оноос хойш  Алан Гарсиад 30 сая ам.долларын авлига өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 

 

"Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийнхан өчигдөр түүнийг гэрээс нь баривчлахаар ирэх үед тэрбээр ажлын өрөөндөө толгой тус газар руугаа буудсан" гэж Дотоод хэргийн сайд Карлос Моран мэдэгджээ. 

 

Алан Гарсиа гэртээ 4-5 зэвсэг хууль бусаар хадгалдаг болохыг мэргэжилтнүүд тогтоосон байна. Эдгээр бууныхаа нэгээр тэрээр өөрийнхөө амийг егүүтгэжээ. 

 

Түүнийг авлигын хэрэгт буруутгаж эхэлсний дараахан экс ерөнхиийлөгч өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Уругвайн засгийн газраас улс төрийн орогнол хүссэн ч татгалзсан хариу авчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Манай хужаа Баярцогтод ийм зориг байхгүй нь харамсалтай
2019-04-18