Нэр дэвшигчид өөрсдийгөө Ерөнхийлөгч болсон гэж зарлалаа
2019-04-18

17,000 арлаас бүрдэх, нийт иргэдийн 92 хувь нь исламын шашин шүтдэг. сонгуулйин насны 191 сая иргэнтэй Индонез улсад өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зохион байгуулагдсан юм.

 

 

Ерөнхийлөгчийн суудлын төлөө өнөөгийн Ерөнхийлөгч Жоко Видодо болон Зэвсэгт хүчний экс генерал  Прабово Субианто нар өрсөлдсөн билээ.

 

Хэн ялалт байгуулсан нь ирэх 2023 он хүртэл улсаа тэргүүлнэ.

 

Тэгвэл Жоко Видодо уг сонгуульд ялалт байгуулж, улиран сонгогдох магадлалтай байгаа талаар ажиглагчид мэдээлж байна.

 

Гэхдээ Сонгуулийн Ерөнхий хороо дүнгийн талаар албан ёсны мэдээлэл дамжуулаагүй байна.

 

"Нийт саналын хуудасны 95 хувийг тоолсон байдлаар Ерөнхийлөгчийн экс генералаас 7 хувийн саналаар илүү явж байна" гэж хувийн судалгааны агентлагууд мэдээлжээ. 

 

Харин Прабово Субианто энэхүү дүнтэй санал нэгдэхгүй гэдгээ илэрхийлэн "Бидний өөрсдийн явуулсан санал тоолох ажиллагааны бодитой дүнг харвал, бид 62 хувийн санал авсан байгааг зарлаж байна. Миний бие Индонезийн ард түмний Ерөнхийлөгч болсон. Энэ баталгаатай үнэн" гэж мэдэгдсэн байна. 

 

Хувийн судалгааны байгууллагуудын дүн өмнөх сонгуулийн дүнгүүдтэй таарч байсан юм. Сонгуулийн эцсийн дүн ирэх тавдугаар сарын 15-нд гарна. 

 

Нэр дэвшигчид мөн 2014 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан юм. Мөн Индонезийн Парламентын сонгуульд 20 мянга 527 суудлын төлөө 245 мянган нэр дэвшигч өрсөлдөж байна. Тус улсад Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч болон Парламентын сонгууль анх удаа нэгэн зэрэг зохион байгуулагдлаа. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин