Багш нарыг төрийн одон медалиар шагналаа
4-18

Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллан Боловсролын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 62 дугаар зарлигаа гарган багш нарт төрийн одон, медаль хүртээсэн. Шагналыг Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон газрын дарга нар гардууллаа. 

 

 


Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 25-р тусгай сургуулийн биеийн тамирын багш Д.Долгоржав, Сүхбаатар дүүргийн 4-р сургуулийн бага ангийн багш Г.Түмэннасан, 70-р тусгай сургуулийн согог зүйч багш Б.Энхтуяа, Орхон аймгийн “Эрдмийн сан” сургуулийн багш С.Бээжинсан нар шагнагдлаа. 


Алтан гадас одонгоор "Ирээдүй" цогцолбор ахлах сургуулийн газарзүйн багш Ш.Оюунчимэг, Шинэ анагаах ухааны их сургуулийн багш Б.Саранцэцэг, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн технологийн багш О.Эрдэнэ-Ус, Баянгол дүүргийн 133-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Долгор, Дорнод аймгийн "Шинэ хөгжил" сургуулийн технологийн багш Д.Чулуунбаатар, Нийслэлийн 53-р сургуулийн биеийн тамирын багш Л.Энхболд, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын бага боловсролын багш Г.Энхтуяа, 25-р тусгай сургуулийн биеийн тамирын багш Ц.Намжилдорж, Архангай аймгийн Хотонт сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Б.Нямсүрэн нар энгэрээ мялаалаа. 


Хөдөлмөрийн хүндэт медалиар Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн түүх, нийгмийн ухааны багш М.Цогбаяр, Баянзүрх дүүргийн 62-р цэцэрлэгийн багш Ш.Насанжаргал, Баянгол дүүргийн 85-р цэцэрлэгийн багш Д.Нямцоо нар шагнагдлаа.

 
Засгийн газрын шагнал-Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн ахмад багш Ч.Жимс, “Эхлэл АОМ” сургуулийн захирал Ц.Бадамхатан, Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн багш Я.Байгалмаа нар шагнагдлаа. 
Төрийн одон медалиар шагнагдсан багш сурган хүмүүжүүлэгч нарт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг баяр хүргэж, амжилт хүслээ.

 

Эх сурвалж: БСШУСЯ

Shuud.mn
Сонин хачин
Сайн мэдэхгүй:
Бүр гайхаад байхын, ерөнхийлөгч чин хэзээ ч хамаагүй зарлиг гаргаж хүн шагнадаг болсон юмуу. шагналын журам өөрчлөгсөн юмуу
2019-04-18
Jun shagnal ve tsalingiin nemeech
2019-04-18
Zocnin:
Nemeed Delhiid mongol oyun uhaanii gaihamsgiig todruulj bgaaHatanbaataraa neg shagnacnihaasai gej bodoh yum
2019-04-18
Sahgnuulsan baihaa altan gadas avsan sanaad baihiin