Д.Сумъяабазар: Тусгай хамгаалалттай газар хайгуулын талбайтай давхцаж байна
2019-04-18

12:10: цаг:

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зарим нутгийг улсын тусгай хамгаалалтад авах төслийг хэлэлцэв. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Уг хуулийн төсөлд зарим тусгай хамгаалалтад авах газар нутаг газрын тосны үйлвэрийн хайгуулын бүстэй давхацсан байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сумъябазар:

 

-Газрын тосны үйлдвэр барина гээд дэд бүтцийн ажил 95 хувьтай явж байна. 11 дүгээр сар орчим тоног төхөөрөмжийг суурилуулахаар Газрын тосны үйлдвэр төрийн өмчит компани ажиллаж байгаа. Энэ тусгай хамгаалалттай газарт хайгуулын талбай дээр давхцаж байна гэж бид бичиг явуулсан. Хайгуулын олон үе шат байгаа. Энэ болгонд их хэмжээний хөрөнг оруулалт, ажлын байр бий болгодог. Улсын төсвийн орлогыг биелүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Ажлын хэсэг хайгуул явуулах гээд байдаг. Тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авчихдаг. МАН-ын мөрийн хөтөлбөрт шингэрүүлсэн хийн үйлдвэр дэмжинэ гээд заасан байгаа.

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Яам, тамгын газрынхан ажлаа хариуцлагатай хиймээр байна. Төсөл хэлэлцүүлэх үед ямар ч давхцалгүй гэж гурван ч удаа бичиг ирүүлсэн. Гэтэл одоо хэлэлцээд эхлэхээр давхцал яригдаад байна. Цаашдаа дахин 9 газрыг тусгай хамгаалалтад авахаар төсөл боловсруулагдаж байгаа. 

 

Ийнхүү Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

 

А.Сүхбат: Туул голыг гаталсан малын арьс нь өмөрч унаж байна

 

11:10 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах төслийг хэлэлцэж, гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Туул голыг хэзээ хамгаалалтад авах вэ? Туул голоо хамгаалах нь нийслэлчүүдийн асуудал болоод ард түмэн босоход бэлэн байна. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Туул голд хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн гэж болно. Туулын бохирдол Тэрэлжээсээ эхэлсэн. Тэрэлжилд аялал жуучлалын бүсийн зөвшөөрөл олгосон байдаг. Тэнд модон жорлон хийж байна. Улаанбаатар хотын Гачуурт тосгоноос эхлээд гол дээр хог, үнсээ хаядаг. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн бохирдол дийлэнх хувийг эзэлж байна. Улаанбаатар хотоос доош орших Төв аймгийн  Алтанбулаг, Өндөрширээт, Заамар сумд асар өндөр хордлогод байна. Өнөөдөр Туул голыг гаталсан малын арьс нь өмөрч унаж байна. Тэр малын махыг ард иргэд идэж байна. Бид Туул голоос ундаалсан малын мах, ногоог идэхийг хориглож чадаагүй байгаа. Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах асуудал удахгүй орж ирнэ. 

 

Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга н.Сансарбаяр:

 

-Туул голын ай савд байгаа аж ахуйн нэгжүүд, Богд ууланд хууль бусаар  үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн жагсаалтыг гаргасан. Зөрчилтэй аж ахуйн нэгжийг цуцлах үйл ажиллагаа явуулж байна. 

 

Л.Элдэв-Очир: Нөхөн төлбөр гэж том дүн тавьчихаад хуулийг бойкотлох хандлага байгаа

 

10:10 цаг:

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хуралдаанаар Зарим газар, нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ удаад 22 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар Засгийн газар төсөл оруулж иржээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Тусгай хамгаалалтад авсан газар нутгийг чинь эвдэрч, сүйтгэж байгаа газар нутаг байгаа. Олборлолтын явсан, бэлчээрийн асуудал үүссэн. Энэ хуулиар Ховд аймгийн Алтай, Үенч сумын 50 хувь нь тусгай хамгаалалтад орж байна. Энэ хэрээр байгаль хамгаалагч, малчдын уялдааг яаж зохицуулах юм. 

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Тантай санал нэг байна. Тусгай хамгаалалтад авахаар малчид бэлчээрлэж болдогүй зэрэг асуудал үүсдэг юм билээ. 

 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

 

-Байгаль хамгаалагчтай холбоотой хөрөнгө мөнгө тусгах юм. Тусгай хамгаалалттай газар нутагт байгаль хамгаалагч, малчдын хооронд асуудал үүсдэг байсан. Одоо үүнд зохицуулалт хийх юм билээ. 

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Бэлчээр хүрэлцэхээ байсан учир газар нутгийн маргаан үүсч байна. Малчид хаана өвөлжиж, хаваржих вэ? Энэ асуудлуудыг яаж шийдвэрлэж байгаа вэ? Эрдэнэт-Овоотын төмөр зам гэж асуудал байна. Аймаг, сум, ард иргэд нь мэдэхгүй байхад концессийн гэрээ гээд өгчихсөн гэсэн асуудал байна. Энэ асуудал тусгай хамгаалалтын нутгаар трас нь дамжих юм билээ. УИХ-аар ч энэ асуудал ороогүй. Үүнд хариулт өгөөч.

 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

 

-22 газрын хоёр газарт нь төмөр замын асуудал орсон. 2010 онд Эрдэнэт-Овоотын төмөр замын асуудал шийдвэрлэгдсэн юм билээ. Гэтэл тусгай хамгаалалттай газар нутгаар дамжих байсан.  Зарим газар нутгийг хасч өгөөч гэсэн. Хэрвээ давхцлыг нь арилгах ёстой гэвэл гаргалгаагаа гаргаж ирж гэсэн. 2010 онд зураг төслийг нь барьж, ашиглаж, хүлээлгэж өгөхөөр концессийн гэрээ хийгдсэн. Нөхөн төлбөр гэж том дүн тавьчихаад хуулийг бойкотлох хандлага байгаа. 

 

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан:

 

-2010 онд Төмрөөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдаад 2014 онд Эрдэнэт-Овоотын төмөр зам барих концесс хийгдээд 2015 онд гэрээ хийгдсэн байна. Төмөр замын чигийг техникийн боломж, эдийн засгийн үндэслэлийг батлагдсан юм байна. Үүнээс гарвал концесс эзэмшигч, хөрөнгө оруулагдчаас нөхөн төлбөр шаардах юм билээ. Таван газарт 21км тунель баригдах юм билээ. Үүнийг УИХ-аас чиг авч шийдвэрлэгдэнэ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ асуудалгүй гэдэг бичиг БОАЖЯ-наас ирсэн юм билээ. 7.4 сая ам.долларын өртөгтэй концессийн энэ гэрээг 2015 оны Засгийн газрын үед байгуулсан. 

 

БОАЖ-ын сайд Б.Цэрэнбат:

 

-Байгалийн цогцолборт  газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ Идэр, Булнайн нурууг авахад ард иргэдэд хүндрэл учрахгүй. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Ус уул модоо хамгаалах хэрэгтэй газар нутгийг уул уурхай нэрээр херсеер нь эргуулж баахан нух овоолсон шороо болж байна уул уурхай гэж суржигнэж хамгаалаад байгаа Сумьяабазар сайд монгол улс суулийн хэдэн жил яаж хегжив ард тумэний амьдрал яаж еерчлегдев гэдгийг мэдэх уу
2019-04-18
Хөвсгөлчүүд:
Гуцаарай. Хөвсгөл рүү ямарр ч т.зам байхгүй шүү. Фосфорит болон бусад баялаг зөөхийн бэлтгэл.
2019-04-18
Зочин:
Жавхлан арай дэндүү юмаа Монгол хүн төрийн ордондоо битгий хэл гэртээ ч малгайгаа авч хүндтэй ханддаг биз дээ гэтэл энэ хүн төрийн ордон,ИХ-ийн танхим, ард түмнийг ингэж дорд үзэж байх юм. Энэнд ямар учир байнаа.
2019-04-18
иргэн:
ЗААМАРЫН БҮХ УУРХАЙГ ТЭР ЧИГТ НЬ ЗОГСОО....УС БОХИРДУУСАНЫГ МӨНГӨӨР ХЭМЖИДЭГГҮЙ ЮМАА
2019-04-18
kub:
FB-d amidragsad ... niigmiin ankhaarlyn tuvd orson gej bodson asuudlaar tsetserkhej baigaa bololtoi
2019-04-18