Улс төрийн туршлагагүй, жүжигчин эр Украиныг удирдах уу
4-18

Украин улсад энэ сарын 21-нд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах билээ.

 

 

Гол тулаан өнөөгийн Ерөнхийлөгч Петр Порошенко болон улс төрийн туршлага бага, хошин урлагийн жүжигчин Владимир Зеленский нарын дунд болж байна. 

 

Тэгвэл украинчууд ирэх дөрвөн жил удирдах Ерөнхийлөгчөөрөө Владимир Зеленскийг сонгох хүсэлтэй байгаа аж. 

 

"Нэр дэвшигч Владимир Зеленскийн чансаа цаг, минутаар өсч буй" талаар Киевийн Олон улсын судалгааны хүрээлэнгээс мэдээллээ. Хоёр дахь шатны сонгуульд Зеленскийн төлөө саналаа өгөхөд бэлэн байгаа сонгогчдын тоо Порошенкогийнхоос хоёр дахин их байгаа гэнэ. Энэ сарын 9-14 хооронд явуулсан санал асуулгад оролцогчдын 72.2 хувь нь Зеленскийг, 25.4 хувь нь Порошенкод саналаа өгөхөөр төлөвлөж буйгаа илэрхийлжээ. 

 

Иргэдийн хамгийн их анхаарлыг татаж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн энэ сарын 14-нд Киев хот дахь 70 мянган суудалтай "Олимпийский” цэнгэлдэхэд болох байсан ч Владимир Зеленский хүрэлцэн ирээгүй юм.

 

Петр Порошенко түүний үйлдлийг "өөрөөс нь айсан" хэмээжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин