Иванка: Аав надаас Дэлхийн банкийг удирдах уу гэж асуусан
2019-04-18

Дэлхийн банкны ерөнхиийлөгчөөр ажиллаж байсан Жим Ён Ким энэ оны эхээр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсон билээ.

 

 

Тэрбээр ямар шалтгаанаар огцорсон шалтгаанаа тайлбарлаагүй ч ирээдүйд санхүүгийн зөвлөхөөр ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.

 

Хэсэг хугацаанд "толгойгүй" байсан Дэлхийн банкийг АНУ-ын эрх баригч Бүгд Найрамдах намын гишүүн, ерөнхийлөгч Дональд Трампын шадар туслах Дэвид Малпасс томилогдсон юм.

 

Жим Ён Ким огцрохоо илэрхийлсний дараахан хэвлэлүүд Трампыг өөрийн том охин Иванка Трампт уг нэр хүндтэй албанд томилохоор зэхэж байна хэмээн мэдээлж байв.

 

Тэгвэл уг асуудлаар Иванка Трамп өчигдөр "Associated Press" агентлагт ярилцлага өгсөн байна. 

 

Тэрбээр "Үнэнийг хэлэхэд аав /АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп/ Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалыг санал болгосон. Тэр "Дэлхийн банкны тэргүүнээр ажиллах уу" гэж асуусан. Гэхдээ би энэ саналаас татгалзсан. Энэ суудалд туршлагатай хүн суух учиртай. Гэхдээ би Дэлхийн банкны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах ажилд биечлэн оролцсон. Үнэхээр гайхалтай ажил" гэж ярьжээ.

 

Сэтгүүлч "Эцэг тань танд өөр өндөр албан тушаал санал болгосон уу?" гэхэд Иванка "Би хувийн амьдрал болон ажил үүргээ хооронд нь ялгахыг хүсч байна" гэж хариулсан аж. 

 

Трамп Ерөнхийлөгч болсныхоо дараа охиноо ахлах зөвлөхөөрөө сонгосон ба тэрбээр Ерөнхийлөгч болон бусад өндөр албан тушаалтай хэдхэн эрхмийн үзэх боломжтой улсын нууцын зэрэглэлтэй материалтай танилцах эрхийг Трамп олгосон юм. Саяхан түүнийг уг нууц мэдээллийг хувийг и-мэйл хаягтаа хадгалдаг байсан гэж буруутгасан ч уг хэрэг хэсэг хугацааны" замхарчээ". 

 

Тэрбээд өдгөө Африкийн Зааны ясан эрэг улсад дэлхийн эмэгтэйчүүдийн хариуцлагыг  дэмжих олон улсын чуулга уулзалтад оролцож байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ухаантай л хүүхэн бна шдээ
2019-04-19
zochin:
Manai heden darga nar bol uunii derged huuhed nohoin togloom yum bna.
2019-04-18
Үнэн үг:
Дэлхийн банкийг бэлэглээгүй нь их юм. Гэр бүл, төрийн ажил, бизнес холилдсон өрнөдийн төрийн тогтолцоог эрүүл, зөв гэхэд хэцүү болжээ.
2019-04-18