Их тойруугийн хайс, хашааг буулгана
2019-04-18

Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулах тухай А/321 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.

 

 

Эхний ээлжинд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар хотын Их тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 15, 18, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай хашаа, хайс, хаалт, түр хашааны судалгааг гаргах юм.

 

Тус судалгааг үндэслэн Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь шаардлагад нийцэхгүй хашаа, хайс, түр хашааг ажлын 10 хоногийн хугацаанд  буулгах мэдэгдлийг холбогдох иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хүргүүлэн урьдчилан мэдэгдэх юм.

 

Мэдэгдэлд заасан хугацаанд хашаа, хайс, хаалт, түр хашааг буулгаагүй тохиолдолд албадан чөлөөлөх үйл ажиллагааг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба,  Нийслэлийн Цагдаагийн газар хамтран хэрэгжүүлж, буулгахтай холбогдон гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хариуцан хэрэгжүүлэхийг үүгээр сонордуулж байна.

Shuud.mn
Сонин хачин
irged:
bux xahsaanuudiig buulga orj garch boloxgui saad bolood baidag xogoor duursen l yumnuud baidag mashinii zogsool ix xeregtei baidag amjilt turgen exluulex xeregtei
2022-03-07
ИХ ТОЙРУУ ДОТОР ТӨРИЙН ОРДОНООС БУСДЫГ ХАШАА ХАЙСГҮЙ БОЛГОЧИХ ОО. ХАМААГҮЙ ДЭЭР БОЛНО. ХУУЛЬ ЖУРАМ ГАРГААЧ
2019-04-18
11-r horoololiin 5-r bairnii urd talbai huuli busaas hashaa hatgaad 3-4 jil bolj bna ... arhi uudag hynyysiin chuglardag gazar bolson ... yaaraltai buuldaj huuhdiin talbai hiih heregtei
2019-04-18
Mash zov bna ... gaigui um hiih n uu ene zaluus chin
2019-04-18
иргэн:
Баян зүрх дүүргийн харъяалал Их ноёд болон Ундрам плазийн урьд замаар явахад хэцүү байна.Шилэн гүүрний дэргэдэх автобусны буудал түүний орчмыг Хотын эрхэм дарга та өөрөө ирж үзээч.автобусны буудал нь өчүүхэн талбайтай.Танай тэр хотын менежер чинь юу хийдэг хүн бэ.Зам талбайгаараа явж үздэг юм уу.Энэ хүнийг солиооч.
2019-04-18
Зочин:
Сүхбаатар дүүргийн хорооны 31 дүгээр байрны баруун/Черри дэлгүүрийн хойд/ талд байрлах ТҮЦ-ийг буулгаж явган хүний гарцыг чөлөөлөх
2019-04-18