"Уолт Дисней" сүмийг сэргээн засварлахад зориулан хандив өргөлөө
2019-04-18

Хэдхэн өдрийн өмнө дэлхийн соёлын үнэт өвийн нэг Парисын Дарь эхийн сүмд гал гарч, их хэмжээний хохирол учруулсан юм. Сүмийн дээвэр хэсэг бүхэлдээ галд өртөхөөс гадна нэг цамхаг нурсан юм.

 

 

Тус улсын Ерөнхийлөгч Макрон өчигдөр ард түмэндээ хандан "Таван жилийн дотор сүмийг илүү үзэсгэлэнтэй болно" хэмээн амлаж, сэргээн засварлах ажилд дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.

 

Тэгвэл сүмийг сэргээн засварлахад үйлсэд иргэд тун идэвхтэй оролцож буй бөгөөд өдгөө нэг тэрбум еврог цуглуулаад байна.

 

Эдгээрийн 600 сая еврог тус улсын тэргүүлэх зэргийн таван тэрбумтан хандивласан юм.

 

Тэгвэл Америкийн "Уолт Дисней" уг хандивын үйл ажиллагаанаас хойш суухыг хүссэнгүй. Тус компанийн Ерөнхий захирал Роберт Айгер "Парисын Дарь эхийн сүмийг сэргээн засварлах их үйлсэд зориулан бид таван сая ам.долларыг хандивлах болно. Бид уг асуудлаар тун удахгүй холбогдох албаныхантай уулзах болно. Бид үргэлж Францын ард түмэнтэй хамт байх болно" гэж мэдэгджээ. Түүний мэдэгдлийг тус компанийн цахим хуудаст нийтэлсэн байна. 

 

"Уолт Дисней" компани 1996 онд Парисын Дарь эхийн домог дээр үндэслэсэн “Нотр-дамын бөгтөр нуруут” гаргаж, тухайн ондоо "Оскар"-ын "Шилдэг хүүхэлдэйн кино" номнацид нэр дэвшиж байв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин