Фэйсвүүк ашиглан залилан хийдэг этгээдүүдийг барьжээ
2019-04-18

Дундговь аймгийн цагдаагийн албан хаагчид фэйсвүүк ашиглан, залилан хийдэг байсан этгээдүүдийг илрүүлжээ. Цагдаа нар фэйсбүүк ашиглан бусдаас мөнгө авдаг А, Л, Н, Д нарыг олж тогтоон мөрдөн шалгаж байна.

 

Дээрх этгээдүүд нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд тус аймгийн Сайнцагаан, Баянжаргалан, Адаацаг сумдын иргэдийг залилаж байсан нь тогтоогджээ.


Тиймээс олон нийтийн сүлжээг хэрэглэгч та бүхэн фэйсвүүкийн чатаар ирсэн "мөнгө зээлээч" гэсэн хүсэлтэд болгоомжтой хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин