Нарийн боовны үйлдвэрүүдийн булхай
4-18

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний үйлдвэрүүдэд ашиглаж буй жин хэмжүүрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хүнсний үйлдвэрүүдэд ашигладаг жин хэмжүүр улсын баталгаагүй, савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй зөрчлүүд илэрлээ. Тухайлбал, “Бест Ийст” ХХК-ийн “Wendy bakery” үйлдвэрийн бүтээгдэхүүн шошгон дээрээ 350 гр гэж бичигдсэн ч электрон жин дээр жинлэхэд 90 гр байжээ. Мөн “Артизон” ХХК-ийн талх, нарийн боовны үйлдвэрт ашиглаж байсан жин хэмжүүр улсын баталгаагүй, бүтээгдэхүүнүүд нь хаяг шошгогүй, савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй зөрчилтэй байв. 

 

Артизон” ХХК-ийн талх, нарийн боовны үйлдвэрийн цэвэр тоон хэмжээ тодорхойгүй, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүд

 

Үүнээс гадна “Тайван зул” ХХК-ийн 450 граммаар савласан “Тунгалаг” пүнтүүз нь 15 граммаар дутуу буюу 415 граммын савлагaaтай байна.

 

 

М.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
Би:
Атар өргөө, Талх чихрийг ч бас шалга. Хуучин талхаа огноог нь өөрчлөөд буцааж нийлүүлнэ, боов боорцог жиндээ хүрэхгүй, хатсантай таарч л байсан. Утсаар нь хэлээд ч нэмэргүй.
2019-04-23
Hatuuhan arga hemjed abmaar ym
2019-04-21
Od:
Arai dendvv yum hemjeendee sawlaachee
2019-04-20
ИНГЭЖ Л АРД ОЛНОО ХУУРЧ МЭХЛЭН АШИГ ОЛДОГ АЖИЛ АРДЧИЛЛЫН ЭНЭ 30-ААД ЖИЛД ХОРВООГИЙН 24ЦАГ+1 ГЭСЭН ЗАРЧМААР ЯВЖ ИРЛЭЭ Ш ДЭЭ. ЗАХ ЗЭЭЛ АШИГ ОЛОХ ГЭДЭГ Ч ГЭСЭН ЯМАР БОЛОВЧ САВАЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЯДАЖ ЖИНГИЙН ЗӨРӨӨГҮЙ ҮЛДЭЖ ЧАДВАЛ ЖИНХЭНЭ АРДЧИЛАЛ ЮМ БИШ ҮҮ? АМЕРИКТ ИЙМ Л БАЙДАГ Ш ДЭЭ
2019-04-19
15 гр + - гэж сав баглаа хэвлүүл
2019-04-18
Enkh:
Ene bichsen n bas 450-s 15-aar dutuu 415 gd bichchih yumaa, toond bas l muu bna shuu, iim humuusiig tsaaduul n mallahaas yahav