Тайваньд 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2019-04-19

Тайванийн зүүн эргийн Хуалейн хотноо өчигдөр 13.01 цагийн орчимд 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар "www.straitstimes.com" сайт мэдээллээ. 

 

 

Газар хөдлөлтийн голомт нийслэл  Тайпэй хотноо 115 км-ийн цаана болсон ч ихэнх барилга, байгууламж нь ганхаж, хөдөлсөн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээсэн байна. Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 17 хүн бэртсэн гэнэ. 

 

Аюулгүй байдлын улмаар эрх баригчид галт тэрэг болон метроны хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлахыг үүрэгджээ. 

 

 

Мөн цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоож, хүүхдүүдийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн байна. 

 

Тус улсын Цаг уурын хүрээлэн газар хөдлөлт болохоос 48 цагийн өмнө орон даяар сэрэмжлүүлэг хүргүүлсэн учир дээрх байгалийн гамгийн үеэр ноцтой аюул болоогүй гэнэ. 

 

Тайвань газар хөдлөлтийн идэвхтэй голомтод 2016 онд газар хөдлөлтөөр 100 хүн, 1999 онд болсон 7.6 магнитудын газар хөдлөлтөөр 2,000 хүн харамсалтайгаар амиа алдаж байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин