МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилов
2019-04-19

13:40 цаг:

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс А.Роман, С.Мягмар, Л.Пүрэвдорж, Д.Гоошоохүү нарын бүрэн эрхийн хугацаа дууссан, С.Санасэр нь хуралдаанд 6 сар оролцоогүй тул чөлөөллөө. Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Өлзийбаатар, Н.Жанцан, Бат-Эрдэнэ, н.Алтанцэцэг, Батсүх нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг гишүүдийн олонхийн саналаар дэмжин баталлаа. 

 

Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Чуулганы хуралдаан үдээс хойш 15:00 цагт эхэлнэ. 

 

11:30 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Ерөнхийлөгчийн зүгээс түүхч Д.Өлзийбаатар, Засгийн газраас хуульч Н.Жанцан нарыг томилох саналыг хүргүүлсэн байна. 

Нотариатын хуулийг хэлэлцэхийг дэмжив

10:30 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нотариатын хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм. Дараагаар нь гишүүд асуулт тавьж хариулт авч байна. Нотариатын хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Прокурорын. Хамаатангууд ажиллуулдаг бнлээ
2019-04-19
ЗА ЭНЭ НЭГ БАЛАЙ ЮМ АА БОЛИО, НОТОРИАТ ГЭЖ ЯМАР ЗОРИЛГТОЙ, АЧ ХОЛБОГДОЛТОЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ НЭГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА БАЙГААД БАЙГАА ШҮҮ, ЭНЭ БОЛ ЦЭВЭР БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ШҮҮ, МӨНГӨ УГААЛТ, ЗАРИМ МӨНГӨ ТӨЛСӨН ХҮМҮҮСТ ХУУРАМЧААР БИЧИГ БАРИМТ Ч ГАРГААД ӨГЧИХДӨГ
2019-04-19