Америкийн хөгжмийн чартуудыг эзэгнэж буй МОНГОЛ ХАМТЛАГ
2019-04-19

Монголын Хүннү рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “The HU” хамтлагийн "Wolf Totem" болон "Yuve Yuve Yu" дуу анх удаагаа Америкийн хөгжмийн "Billboard's" жагсаалтыг тэргүүлсэн талаар "www.billboard.com" сайт мэдээллээ.

 

 

"The HU” хамтлаг 2016 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулагдсан Монголын  уламжлалт хөгжмийн зэмсэг, морин хуур, хуучны ятга, гитар, хоолойн дуулалт зэргийг багтаан, уран бүтээлээ туурвидаг юм.

 

Дэлхийд монгол өв соёл, үндэсний урлагаа сурталчилж буй тус хамтлагийн "Wolf Totem" дуу цацагдсан даруйдаа “Youtube” сайтаас 8.4 сая хандалт авчээ. Энэхүү уран бүтээл "Billboard's"-ийн "Hard Rock Digital Song Sales" жагсаалтыг тэргүүлсэн байна. Мөн дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар тус хамтлагийн дууг 6000 гаруй удаа татаж авчээ. 

 

"Billboard's"-аас гадна  хамтлагийнхан “Wolf totem” дуу АНУ-ын "ITUNES"-д "US TOP 100" дууны 30 дугаарт, "TOP 40 рок дуу"-ны нэгдүгээрт жагсаад буй юм. 

 

Хамтлагийн өнгөрөгч хоёрдугаар сард гаргасан "Bad Wolves" дуу "Billboard's"-ийн "Hard Rock Digital Song" жагсаалтад мөн багтаад байна. 

 

“The HU” хамтлагийнхан "Gereg" гэх шинэ цомог дээрээ ажиллаж буй бөгөөд тун удахгүй шинэхэн уран бүтээлээ цацахаар төлөвлөжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Hahah yu bdd ingej asuvaa
2019-04-25
Булган сүүлтэй байг ээ.
2019-04-23
Ene hamtlagiig buteehed asar IH hudulmur zartsuulsan n ilt bna. Buh zuil n tugs boljee. Dashdondogt bayar hurgie. Dahiad olon saihan buteel gargaarai.
2019-04-20
za chi bitii hutsaach. humuusd taalagdaj bga chamd bol hamaavui
2019-04-19
Өвөр Монголчууд юм уу?
2019-04-19
Hahah yu bdd ingej asuvaa
hutsdag zohioliin duuchin bn
2019-04-19
Mongol:
Hutsdag
2019-04-19
irgen:
duuniihaa ygiig het rokjuulahgui oilgogdohoor, tegeed zerlegdyy baidliig joohon enerenguidyy bolgovol delhii byr ih sonirhono, ternees bish duunuud ni goe um baina lee, gehdee duuchid hogjimchid ta nar goe, mundag baigaa…bayar hyrgie
2019-04-19
ZOCHIN:
AMJILT HUSIE.
2019-04-19
Ёстой жинхэнэ Монгол рок. Болд одоо ичих хэрэгтэй.
2019-04-19
Зочин:
Хэд дугээр зууны хумуус вэ.? Жаахан жавхаатай, хийморьтой баясгалантай баймаар байна, зэрлэг хумуус шиг хендий хуйтэн, муухай харцаар дарамтлах гээд байгаа юм уу, айлгах гээд байгаа юм уу. Жаахан соелтой даруухан байж сур. “Их мерен делгеен “ гэдэг дээ. Авьяастай залуучууд Юм хийж туруулж байгаа нь сайн хэрэг. Гэвч урлагын жинхэнэ утга алдагдаж байна. Эх орноо сурталчилж байгаа бол, монголчууд гэж ийм л хоцрогдсон, зэрлэг хумуус гэж ойлгохоор байна.. Эзэгнэнхэн гэдэг уг огт зохихгуй байна.
2019-04-19
za chi bitii hutsaach. humuusd taalagdaj bga chamd bol hamaavui
hutsdag zohioliin duuchin bn
Mongol:
Hutsdag