Bose Wave Soundtouch MS IV жинхэнэ төгс сонголт болж чадна
2019-04-20

Тэртээх 1980, 1990-ээд оны үед Bose-гийн албан ёсны салонуудын зул сарын баярын худалдаагаар Wave систем нандин бэлэг болдог байсан юм. Тухайн үед Wave системээр унтахын өмнө үлгэр сонсож өссөн хүүхдүүд эдүгээ том болж мөн л нөгөө системээ, гэхдээ энэ удаад Soundtouch гэх мэт орчин үеийн функцтэй Bose Wave-ийг сонгож байна.

 

Bose Wave SoundTouch MS IV-ийн хийцийг сонирхох юм бол үндсэн хоёр хэсэгтэй. Доод суурь-тавиур хэсэгт Soundtouch системийн бүх цахим хэсэг нуугдаастай. Хүмүүсийн харж дассан сонгодог хийцтэй дээд талын хэсэгт чанга яригч буюу спикер, мөн цаг, сэрүүлэг, радио станцын нэр, дууны трекийн мэдээлэл гардаг том дэлгэц байрлана.

 

Bose Wave Soundtouch MS IV системийн өнгөний сонголт хоёр төрөл – хар, саарал. Системийн бүрдэлд мөн эвтэйхэн хийцтэй алсын удирдлага багтаж байгаа. Алсын удирдлага дээрх On товчлуурыг дараад компьютер, гар утсан дээрх юм уу Spotify, Pandora, iHeartRadio, Deezer гэх мэт нэр алдартай үй олон стриминг үйлчилгээний сая сая дуутай сангаас хүссэнээ сонгон тоглуулах бололцоотой.

 

 

Хэрэглэгч iOS/Android суурьтай ухаалаг утас, таблет төхөөрөмждөө тусгай программ суулган алсын удирдлага орлуулж ч болно. Персонал компьютер, ноутбүүкэндээ Bose-гийн программ суулгачих юм бол энэхүү ухаалаг саунд системийг гэрийн дотоод сүлжээнд Wi-Fi холболтоор холбон бусад төхөөрөмжид хадгалаастай аудио санд чөлөөтэй нэвтэрч, тоглуулж болно. Дээр нь бас Bluetooth дэмжинэ. Интернэтийн төлбөр төлөхөө мартаад сүлжээгээ таслуулчихсан тохиолдолд HD Audio файлтай зөөврийн төхөөрөмжийг USB портонд нь залгаад асуудлыг шийдчихнэ.

 

Брэндийн нэр хүнд, чанартай сайхан дуугаралт бүхий цомхон аудио систем хэрэгтэй нэгэнд Bose Wave Soundtouch MS IV жинхэнэ төгс сонголт болж чадна.

 

Техник үзүүлэлт:

- Аудио системийн ангилал - Микросистем
- Аудио сувгийн тоо – 2.0
- Гаралтын чадал (RMS) – 60 Вт
- Утасгүй холболтын төрөл, стандарт - IEEE 802.11b/g, IEEE 802.3 (Ethernet), IEEE 802.3u (Fast Ethernet)
- Дэмждэг аудио формат - MP3, WMA, AAC, FLAC, Apple Lossless
- Радио болон бусад функц - FM/AM-тюнер, сэрүүлэг, таймер


Холбоо барих утас:  75753535, 95953535, 99903535, 93353535
Вэб сайт:  www.pcmall.mn

Shuud.mn
Сонин хачин