ОХУ сонгуульд нөлөөсөн эсэхийг мөрдөх явцад Трамп саад учруулсан
2019-04-19

ОХУ-ын Засгийн газарт ажилладаг хакерууд 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлж, өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампт боломж олгосон уу гэх асуудлаар АНУ-ын Хууль зүйн яам тусгай баг томилж, өнгөрсөн хугацаанд ажилласан билээ. 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Бид сонгуулийн дүнд нөлөөлөөгүй" хэмээн олонтоо мэдэгдсэн юм. 

 

 

Тэгвэл ОХУ, АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцож буй асуудлыг мөрдөх явцад Ерөнхийлөгч Трамп саад хийж, дүгнэлтэд нөлөөлөх оролдлого хийсэн гэжтусгай Прокурор Роберт Мюллер сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн талаар "CNN" агентлаг уламжлав. 

 

Түүний тэргүүлсэн тусгай баг 22 сар явуулсан мөрдөн шалгах ажиллагааг эмхэтгэсэн 448 хуудас бүхий тайландаа энэ талаар дурьдсан аж.  Трамп, Холбооны Мөрдөх товчооны дарга Жеймс Комиг халсан, мөрдөн шалгах ажиллагааг Хууль зүйн сайд асан Жефф Сешнст хариуцуулахыг оролджээ. 

 

Мюллер “Хуулийн эсрэг эрх мэдлээ буруугаар ашиглаж байгаа Ерөнхийлөгчид Конгресс хориг тавих эрхтэй” гэж Конгресст хандан мэдэгдэв.  Тэрбээр үргэлжлүүлэн "Ерөнхийлөгч Трамп илэрхий гэмт хэрэг үйлдсэн гэх баталгаатай нотолгоо олж чадаагүй ч тэрбээр бидэнтэй хамтран ажиллах, олон саад хийсэн" гэлээ. 

 

Трамп, Мюллерийн хийсэн мэдэгдлийг "Нэг талыг барьсан, нотлох баримтгүй ажил" гэж тодорхойлсон аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АН ялагдлаа хүлээж чадахгүй
2019-04-21