Тусгай зөвшөөрөлгүй эмчилгээ хийсэн "Финикс" төвийг торгожээ
2019-04-19

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэнээс ирсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Кинг таур 120-р байрны 1 давхарт байрлах Финикс эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх төвийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ.

 

Шалгалтын явцад тус төв нь тусгай зөвшөөрөлгүй үзлэг оношлогоо эмчилгээ хийж байсан зөрчил илэрлээ. Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
Иргэг:
Торгоод яадгийн шууд хаагаачээ торгосонболоод худлаа шоудаад, торгохоор зөвшөөрөл авсан бочих уу, торгосон гээд ажиллуулж болдог юмуу ааиллаж л блаа ш тэй
2019-04-20
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Арьс, гоо заслын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/38 хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Тус газраас Баянгол дүүрэгт байрлах Өлзий дэн ХХК-ийн “Аллергимед” эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тус эмнэлэгт хугацаа нь дууссан эм, эмнэлэгийн хэрэгслүүд байсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэхь заалтын дагуу арга хэмжээ авч, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн байна. Сонирхуулахад энэхүү эмнэлэг нь Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгийн үүсгэн байгуулсан гэх эмнэлэг юм. А.Цогцэцэг нь Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал хийж байхдаа хувьдаа “АллергиМед” эмнэлгийг нээн ажиллуулсан юм.
2019-04-20
Sanal:
Zalilan bish u
2019-04-19
Sanal:
Zuvshurulgui bol eruu uusgemeer yum
2019-04-19