Дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд архи худалдахыг ХОРИГЛОЛОО
4-19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр захирамж гаргажээ. Тус захирамжид 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглосон байна.

 

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тухайн өдрүүдэд зохион байгуулах юм. Сургуулийн хүрээнд энэ сарын 25-ны өдрийн 07.00-09:30 цаг хүртэл нийслэлийн замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлнэ.

 

 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
оргилболд:
маш зѳв ѳшѳѳ олон хоног хорь
2019-04-21
bur musun xorigloj boldoggui yumuu
2019-04-20