Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2019-04-21

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2019 оны 04 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, говь тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 17-19 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин