Монголын жүдогийн шинэ үе дэлхийг эзэгнэж эхэллээ
4-22

Монголд сайн хөгжиж буй спортын төрлүүдийн нэг нь яах аргагүй жүдо. Бөхийн энэ төрлөөр Монголыг дэлхий мэддэг болсон гэхэд хилсдүүлсэн болохгүй. Жүдочид тив, дэлхий цаашлаад олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан. Үе үеийн жүдочид эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргаад зогсоогүй хойч үеэ ч хангалттай сайн бэлдэж буйн жишээг өчигдөр харууллаа.

 

 

Жүдо бөхийн 2019 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсад болж буй. Тэмцээний хоёр дахь ОУХМ Ц.Цогтбаатар аваргын алтан медалийг хүртлээ. Тэрбээр  эрэгтэйчүүдийн -73кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж, тивийн аваргын төлөө БНСУ-ын Ан Чан Римтэй барилдаж, ялалт байгуулснаар төрийн дууллаа эгшиглүүлэв. Дэлхийн аварга Ан Чан Римд гурван удаа ялагдаад байсан Ц.Цогтбаатар энэ удаа хариугаа авч, хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлан харууллаа. Ц.Цогтбаатарын дараагийн зогсоол 2019 оны Токиогийн ДАШТ-ий аваргын тавцан. Тэр алдарт Шохо Оно финалдаж, төрийн дууллаа дахин эгшиглүүлэх агшин мөдхөн ирэх биз ээ.

 

Мөн энэ өдөр жүдогийн залуусын үе ирснийг харуулсан барилдааныг эрэгтэйчүүдийн -81кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан О.Ууганбаатар харуулав. Тэрбээр эцсийн мөчид ялснаар тивийн аварга болж чадсан юм. О.Уунганбаатар эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Туркменистаны Башимов Парахатыг ялсан. Хэсгийн аваргын төлөө Узбекистаны Расулов Камолиддиныг ялж хагас шигшээд Казахстаны Руслан Муссаевыг цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө Узбекистаны жүдоч Болтабоев Шарофиддинтэй барилдаж, ялалт байгуулав.

 

Харин эмэгтэйчүүдээс тэмцээний хоёр дахь өдөр -63кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан Б.Ганхайч мөнгөн медалт хүртлээ. Тэрбээр аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын Ян Жунхиатай барилдсан юм.

 

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Л.Энхрийлэн хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Ариунболд хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү хүрэл медаль хүртсэн билээ.

 

Ийн Эмиратыг зорьсон жүдочид 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтайгаар Монгол Улс тэргүүлж эхэллээ.

 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bayr hurgey. Amjiltiig zuger abdaggui. Asar ih hudulmurin tsaana amjilt baidag. Bayr hurgey.Amjilt amjilt amjilt
2019-04-29
Зочин:
Дашт-с харийдаа,ямар бөхчүүдтэй барилдчихаад ингээд байгаа юм болоо,2,3 алт авхаараа 2,3-р шигшээтэйн л барилдсан байдагшдээ
2019-04-24
Зочин:
Мундгууд нь ирээгүй тааруун л ирсэн,багаараа аварга болох боломж байсан шүү,өнөөл хүрэл мeдаль
2019-04-24
badaruugan:
otgonbaatar bs alt awsan bsnshde
2019-04-24
Иргэн:
Тийм л юм бол Олимпид л сайн байх хэрэгтэй штэ. Бусад тэмцээнүүдийг бол оролцогсдоос өөр хүн мэдэхгүй,
2019-04-23
zochin:
amjilt 2
2019-04-23
zochin:
amjilt 2
2019-04-23
zochin:
amjilt 2
2019-04-23
Bayar hurgie yalaltiin buuhai ul tasrah boltugai
2019-04-23
Zochin:
Тамирчиддаа баяр хүргэе. Гэхдээ үүнийг бичигч энэ тэмцээний чансааг судалж үзэв үү . үнэндээ чанрим аас өөр гялтайх хүн ирсэнгүй. Харин сарын дараа Бакугийн их дуулгад үүнийг давталт иймэрхүү сүржин гарчиг өгч болох байх . ууганаа 30 давсан залуу гэхэд хэцүү
2019-04-22
Зочин:
Юун сүржин гарчиг өгдгийн. Поп нийтлэл биш дээ.
2019-04-22
Цогоо:
Сайн л барилдлаа ш дээ.Манай бөхчүүдийг дэлхийд хэн муу гэх юм.Наад 2 чинь дэлхийд медалийн төлөө гарч ирсэн бөхчүүд.Цогтбаатар бол Монголын жүдог лав ойрын 10 жил авч явах залуу шүү.Түүний ур чадварыг дэлхий биширдэг юм шүү.
2019-04-22
1:
Юун залуу үе тэр Японы Украины 19 настай эмэгтэй тамирчидыг залуу үе гэх байх цаасан малгай өмсүүлээд нөгөө хэд нь хамраа сөхөөд Японы болон зарим орны шигшээ ирээгүй байна ш дээ
2019-04-22
Зочин:
Энэ чинь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Укриан чинь Европ
Zochin:
Za yamartai ch Tivde todorch bga zaluusdaa hurai hurai geed bayarlaj eroogood suutsgaayda. Ih medegchide naad bodloo dotroo huni aain. Hevlel ajilaa l hiij bna. Zugeer l amni bilgees ashdiin erool bologee
2019-04-22
Гарчгаа зөв өгчих:
Ингээд л цаасан малгай өмсүүлээд. Тэгээд нөгөө тамирчид нь хамраа сөхөж эргүүтэж эхэлдэг. Тэгээд ч нэг их залуу тамирчид биш. Украины 17 настай охиныг залуу үе гэх байх
2019-04-22
зочин:
яг үнэн
1234:
delhii bish l dee. azi.
2019-04-22
Zochin:
Delhiibgj hilsdehgui. Judogoor asia ugaasaa iluurhdeg. Asiad deeguur bhad delhiid deeguurbgd l oilgochih
Ууганбаатар 30 гарч яваа, Цогт баатар 25 орчим настай туршлагатай хоёр ингээд монголын шинэ ирээдүйгээр тодордог юм байна. Дараа жил зодог тайлчихгүй л бол "хөгшин" хоёр ирээдүй маань Олимпод орж чадах болов уу даа
2019-04-22
Цогтбаатар энэ жил 23 л хүрч байгаашдээ
99198125:
Шаа лалараа уулзаад алалцая
OK:
OK
2019-04-22
Зочин:
Магтах эрт бнаа. ..Олимт хүртэл цаасан малгай хэрэггүй. .