“Түүхэн аялал жуулчлал -Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг болно
2019-04-22

“Түүхэн аялал жуулчлал -Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордонд болно.

 

Чуулганаар Монгол Улсад түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц, боломж, Засгийн газраас баримталж буй бодлого, одоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төслүүд, цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж зэрэг сэдвүүдээр төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургуулиудын хүрээнд хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрнэ. Уг үндэсний чуулган Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохиогдож байгаа юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин