Украинчууд жүжигчин эрийг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
4-22

Украин улсад өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлчийн шатны санал хураалт амжилттай болсон өндөрлөсөн талаар "Итар Тасс" агентлаг мэдээллээ. 

 

 

Ерөнхийлөгчийн төлөө Петр Порошенко болон Володимир Зеленский нар өрсөлдсөн юм.

 

Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр улс төрийн туршлага бага, хошин шогийн жүжигчин Володимир Зеленский  ялалт байгуулаад буй гэнэ.

 

Өдгөө 41 настай Володимир Зеленский нийт иргэдийн 70 орчим хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан гэж эх сурвалжууд өгүүллээ. 

 

Санал хураалтаас хоёр өдрийн өмнө зохион байгуулагдсан нэр дэвшигчдийн дундах халз мэтгэлцээний үеэр "Би улс төрч биш. Гэхдээ би буруугаа харчихсан, буруу тогтолцоог эвдэхийг зорьж буй Украин улсын жирийн нэг иргэн. Украин улсад одоо хямрал хэрэггүй. Бид өнгөрсөн хугацаанд та бүхнийг улс орноо хэрхэн сүйрүүлэхийг хангалттай сайн харлаа. Ямар ч шалтгаангүйгээр бид нулимс, цусанд живсэн. Одоо та болон таны тойрон хүрээлийнхэнд хандаж хэлэхэд ОДОО ХАНГАЛТТАЙ. Тиймээ одоо хангалттай. Украин үнэхээр өөрчлөлтийг хүсч буйг энэхүү сонгууль тодхон харуулах" болно гэж хэлжээ.

 

Халз мэтгэлцээний дараахан түүний нэр хүнд огцом өсөхөөс гадна украинчуудын дунд Порошенког үзэн ядах хандлага газар авчээ. 

 

Ийнхүү украинчууд өөрсдийн нэрлэсэн "Шинэ цагийн баатар"-аа Ерөнхийлөгчөөрөө сонгохоор боллоо.  Володимир Зеленский 2006 онд "Одтой бүжиглэцгээе" шоунд анх оролцож, олны танил болж байсан юм. Тэрбээр "Ард түмний зарц" кинонд тоглосноор урлагийн замналаа эхлүүлсэн аж.

 

Уг кинонд тэрбээр санамсаргүйгээр Ерөнхийлөгч болсон багшийн дүрийг бүтээсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mongol shig uls baidag l eum ba
2019-04-22
Zochin:
Ukrainchuud erchlelt shinechleltiig husch shine erenhiilegchee zorigtoi songoloo. Aldaagyu baikh gej naiday. Bidend ch bas uls teriin togtoltsoo bolon Parliament- aa eerchleh zorigtoi songolt us agaar shig heregtei baina.
2019-04-22