Багшийн хөгжлийн ордны цахилгаан шатанд гал гарчээ
2019-04-22
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, “Багшийн хөгжлийн ордон” цахилгаан шат шатаж байна гэсэн дуудлага 2019.04.20-ны өдрийн 12:57 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 13:01 цагт очиж, тус төвийн газар дундын давхарын цахилгаан шатны хөндийд гал гарч байсныг 30 минут ажиллаж унтраасан. байна.

 

Нэмэлтээр мөн тус ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж, 10 ажилтныг утаажилтын бүсээс гаргажээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин