Дмитрий Песков: ПУТИН-КИМ нарын уулзалт ОХУ-д болно
2019-04-22

2019 оны хамгийн чухал уулзалтын нэгээр ПУТИН-КИМ нарын уулзалтыг олон улс нэрлэж, ихээхэн анхаарлаа хандуулж буй билээ. 

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарыг энэ сарын сүүлээр уулзаж магадгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа ч хоёр тал албан ёсны тайлбар хийгээгүй байна. 

 

Тэгвэл уг асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков товчхон тайлбар хийсэн талаар "Итар Тасс" агентлаг мэдээллээ. 

 

Тэрбээр "Нэг зүйлийг баттай хэлэхэд уулзалт болно. Гэхдээ хаана, хэзээ гэдгийг нийтэд мэдэгдэх боломжгүй. Удирдагч нарын аюулгүй байдлын үүднээс уулзалтын талаарх мэдээллийг задруулах боломжгүй" гэж хэлжээ.

 

"Уулзалт хаана болох вэ?" гэх асуултад тэрбээр "Удирдагч нарын уулзалт ОХУ-ын газар нутагт болно. Уулзалтаар ямар асуудлаар хэлэлцэх нь нууц" гэж хариулсан байна.

 

Хойд Солонгосын II дахь удирдагч Ким Чен Ир 2002 онд ОХУ-д айлчилж, Путинтэй биечлэн уулзаж байсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин