“Монголын Маркетингийн Холбоо” ТББ Монголд анх удаа “Young Spikes Competitions”-ийг зохион байгуулна
2019-04-22

“Монголын Маркетингийн Холбоо” ТББ нь “Cannes Lions” болон “Spikes Asia” байгууллагуудын Монгол дахь албан албан ёсны төлөөлөгч /REP/ бөгөөд Ази Номхон далайн орнуудын креатив, маркетингийн салбарын хамгийн том наадам болох “Spikes-Asia Festival of Creativity” тэмцээний  “Young Spikes Competitions” хэсгийг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр 2019 оны 5-р сарын 10-ны өдрөөс  5-р сарын 12-ны хороонд зохион байгуулах гэж байна.

 

 

“Young Spikes Integrated Competition” нь 30 хүртлэх авьяаслаг, бүтээлч залуучуудыг салбартаа өөрсдийгөө сорих боломжийг олгохоос гадна ОУ-ийн хэмжээнд зохион байгуулагдах “Young Spikes” тэмцээнд оролцож, Ази номхон далай орнуудад тухайн салбарт танигдах боломжийг олгох 2 өдрийн турш үргэлжлэх тэмцээн юм.

 

Хоёр хүнээс бүрдсэн баг нь зохион байгуулагч, ивээн тэтгэгчээс ирэх сэдвийн хүрээнд 48 цагийн хугацаанд ажлын төлөвлөгөө, зах зээлд нэвтрүүлэх, хэрэгжилт зэрэг бүрэн хэмжээний нэгдмэл маркетингийн компанит ажлыг боловсруулан, шүүгчдийн багт танилцуулах юм.

 

“Young Spikes Competition” -нд оролцох багуудын үндсэн шалгуур: 

 

  • Оролцогч багийн гишүүд нь 30 хүртэлх насны (1988 оны 10-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн байх) зар сурталчилгаа, маркетингийн агентлаг, маркетингийн албаны бүтэн цагийн ажилчид байх шаардлагатай.

  • Багийн гишүүд англи хэлтэй байх шаардлагатай эсвэл нэг гишүүн нь англиар илтгэх чадвартай байх шаардлагатай /Илтгэл англи хэл дээр тавигдана/

  • Багийн гишүүд хоёр өөр агентлаг эсвэл компаниас бүрдэж болно.

 

Оролцогч багуудын хураамж:

 

“Young Spikes Asia” ОУ-ийн арга тэмцээний жишгээр оролцогч багийн хураамж 265,000 төгрөг (USD99) “Монголын Маркетингийн Холбоо” ТББ –ийн 5002536250 (Хас банк) дансанд 2019 оны 5-р сарын 01-ний өдрөөс өмнө шилжүүлсэн байна.

 

Жич: Энэхүү хураамж нь зөвхөн үйл ажиллагааны зардалд зарцуулагдах болно.

 

Шагнал урамшуулал:

 

  • Азийн “YOUNG SPIKES COMPETITION” шалгаруулалтад улсаа төлөөлж оролцох эрх олгох бөгөөд ялагч баг нь Ази номхон далайн орнуудын болон олон улсын залуу авъяслаг багуудтай хүчээ сорих боломж олгох юм.

  • “YOUNG SPIKES COMPETITION”   оролцогчийн хураамж (SGD 680), Сингапур улс руу ирж, очих онгоцны билетийн зардал

  • “Spikes-Asia Festival of Creativity 2019” арга хэмжээг үзэх эрхийн тасалбар 

 

Тус тэмцээнд оролцохыг сонирхож буй маркетерууд, маркетингийн албаны удирдлагуудыг 2019 оны 4-р сарын 23-ны өдрийн 18:30 цагаас Цетрал Тауэр, 4-р давхар, хурлын зааланд ирж танилцуулах үйл ажиллагаанд хамрагдаж, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна.

 

Нэмэлт мэдээллийг Монголын Маркетингийн Холбооны “YOUNG SPIKES COMPETITION” зохион байгуулах төслийн багаас мөн  дараах холбоос руу хандан авна уу.

 

https://www.facebook.com/events/417395888816203/

Холбоо барих: Төслийн багийн гишүүн: Э.Өнөрсайхан, 99044330

Төслийн багийн гишүүн: Б.Зол, 98118780

Shuud.mn
Сонин хачин