Харааны бэрхшээлтэй Япон далайчин Номхон Далайг гаталжээ
2019-04-22

Харааны бэрхшээлтэй Японы далайчин Мицүхиро Ивамото нэгэн дээд амжилтын эзэн болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Өдгөө 52 настай Мицүхиро Ивамото өмнөө тавьсан хамгийн том зорилгуудын нэг болох Номхон Далайг зогсолтгүйгээр хөндлөн туулж чаджээ.

 

Тэрбээр  Номхон Далайг зогсолтгүйгээр хөндлөн туулсан анхны харааны бэрхшээлтэй хүн болж, түүхэнд нэрээ мөнхлөхөөхр боллоо. 

 

Далайчин эр 14,000 км замыг харааны бэрхшээлгүй хөтөч Даг Смитийн хамт Калифорнийн эргээс хөдөлж, хоёр сарын хугацаанд зорилгоо биелүүлжээ. Тэдний сууж явсан 12 метр урт завь өнгөрөгч амралтын өдөр Фүкүшима боомтод ирсэн байна. 

 

Тэрбээр "Хүн бүх зүйлийг тэсвэрлэж, ялан дийлж чаддаг гэдгийг би батлан харууллаа. Өмнөө байгаа өчүүхэн саад бэрхшээлийн өмнө өвдөг сөгдөх нь утгагүй асуудал. Учир нь чамд хорвоог өнгөтөөр харах хоёр сайхан нүд бий" гэж хэлжээ. 

 

16 настайдаа харааны чадвараа бүрэн алдсан Ивамото завиныхаа залуурыг өөрөө жолоодсон ба хөтөч зөвхөн саад бэрхшээлийн талаар түүнд хэлж, урьдчилан сэрэмжлүүлж байсан гэнэ. 

 

Далайчин эр зургаан жилийн өмнө Номхон Далайг гатлах оролдлого хийж байсан ч түүний завь халимтай мөргөлдсөн учир тэрбээр нутаг буцахаас өөр сонголтгүй болжээ.  Японы эргийн хамгаалагчид хугацаа алдалгүй ослын газар ирснээр түүний амь насыг авран хамгаалсан аж. 

 

Тэд хоёр сар үргэлжилсэн аялалынхаа үеэр хүнийг хараагүй болгодог өвчтнүүдтэй тэмцэх хандивын мөнгө босгож, тэмцэхээр болжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин