Ганц бие Адель америк залуутай болзож эхэлжээ
2019-04-22

"Оскар", "Грэмми"-гийн шагналт, Британийн нэрт дуучин Адель энэ амралтын өдөр нөхрөөсөө салж буйгаа зарласан билээ. "Адель, Ангело хүүгээ асран хамгаалж, өсгөхөөр болсон гэж дуучны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм. 

 

 

31 настай Адель, өөрөөсөө 15 насаар ах, үл хөдлөх компанийн захирал Саймон Конецкитэй хоёр жилийн өмнө нууцаар гэрлэсэн билээ.

 

Тэд гэрлэхээсээ өмнө таван жил хамтран амьдарсан юм. 

 

Тэгвэл гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд өргөдлөө өгөөд буй Адель шинэхэн дурлалтайгаа учирсан талаар  ойрын эх сурвалж "THE SUN" сэтгүүлд ярьсан байна. 

 

Эх сурвалж "Адель энэ удаад Америк залуутай болзож байгаа. Тэр сүүлийн хэдэн сар нөхөртэйгөө таарамж муутай, ихэвчлэн ам мурийдаг байсан. Харин энэ удаа тэрбээр жинхэнэ хайрттайгаа учрахыг тэсэн ядан хүлээж байгаа. Тун удахгүй түүний зүрх хайраар дүүрэх байх" гэж ярьжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
замрах араандаа орлоо гэж
2019-04-22