Капитал банкны хохирогчид тэмцэгч гишүүдэд хандлаа
4-22

Капитал банкны хохирогчид УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Х.Нямбаатар нарт хандлаа. Тэд Капитал банкнаас мөнгөө яаралтай авах шаардлагатай байгаагаа хэлж, “бидний дунд өвчтэй зовлонтой хүмүүс байна. Тиймээс төр засаг иргэдийн дуу хоолойг сонсч, энэ асуудлыг яаралтай шийдэж өгөөч” гэсэн хүсэлтийг тавьж байна.

 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Мөн тэд 1990 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулсан Капитал банкийг төр яагаад нэг өдөр дампууралчихав? гэдгийг асууж байна. Харилцагчид эрүүл мэнд, нийгмийн даатгал зэргээр төрийн  их хэмжээний мөнгө байршиж байсан Капитал банкинд итгэж, мөнгөө хадгалуулснаа хэлж байна. Харин тус банк 4 салбараа татан буулгасны дараа харилцагчид мөнгөө татахаар очиход өгөөгүй аж. Мөн хадгаламж барьцаалсан зээл зэргээр бэлэн мөнгөний гүйлгээ хийхгүй байсныг харилцагчид хэллээ.

 

Хадгаламж эзэмшигчид Капитал банкны дампууралд Монголбанкийг буруутгаж байна. Учир нь арилжааны банкны үйл ажиллагаанд Монголбанк хяналт тавих ёстой. Төв банк хяналт тавиагүйгээс олон хадгаламж эзэмшигч хохирч, мөнгөө алдсаныг хэлэв. Тиймээс харилцагчид "Төрийнхөн өмнө нь татварын төлөгчдийн мөнгийг хулгайлдаг байсан бол одоо банкинд хийсэн иргэдийн хадгаламжийг хулгайлдаг боллоо" хэмээн мөнгөө төрөөс нэхэмжилж байна. 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Дээр дооргүй хулгайчууд
2019-04-22
НҮҮР АМАА НУУСАН:
УНДАРМААТАЙГАА ТААРСАН ХУЛГАЙЧ НАР , ЯАЖ ДЭЭРЭМДЭЖ ОЛСОН ТЭР ЗАМААРАА Л ГАРЧ БАЙНА , УЛС ЯВЖ ЯВЖ ТАЛЫ НЬ Л ГАРГАЖ ДӨНГӨНӨ ГЭХДЭЭ ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА, НӨГӨӨ ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО ШИГ, БУСАД НЬ НОХОЙН ЗАМААР ОРНО ДОО БОЛЖ БОЛЖ МУУСАЙН ХУЛГАЙЧ НАР
2019-04-22
хохийшдээ юун баян юм сая сая тэрбум тэрбумаар нь ундармаад хадгалуулдаг таарчдээ хохь нь
2019-04-22
Ulaanbaatar hudaldaa hogzliin bankuud odoo budaa boloh gez bn daa
2019-04-22