Монголчууд гурав дахин бага өртгөөр төмөр зам барьж байна
2019-04-22

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь нефть боловсруулах үйлдвэрийн чиглэлд баригдаж буй авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

 

 

Гадаадын гүйцэтгэгч байгууллагууд 1 километр төмөр замын барилгын ажилд 3.2 сая ам.долларын өртөг санал болгож байсан бол Монголчууд дотоод нөөц бололцоогоо ашиглан үндэсний их бүтээн байгуулалтыг хийж, 1 километр төмөр замыг 800-900 мянган ам.доллараар буюу дээрх үнээс даруй 3 дахин бага өртгөөр бүтээн босгож байна. Төмөр замын барилгын ажлыг УБТЗ ХНН өөрсдийн хүчээр гүйцэтгэж, зөвлөх инженерээр монгол хүн ажиллаж байгаа бол авто замын барилгын ажлыг цэргүүд бүтээн байгуулж байгаа юм. Зэвсэгт хүчний 20 гаруй анги, байгууллагын 189 цэргийн алба хаагч ажиллаж байгаагийн 100 гаруй нь инженер техник, машин механизмын ажилчид, 21 нь хугацаат цэргийн албан хаагч нар үүрэг гүйцэтгэж байна.

       

 

Уг замаар газрын тос тээвэрлэхээс гадна, хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байгаагаараа онцлог юм. Б.Энх-Амгалан сайд Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг дотоод нөөц бололцоогоороо хийж гүйцэтгэж байгаагийн давуу тал нь хөрөнгө оруулалтын өгөөж дотооддоо үлдэхээс гадна цэргүүд алба хаах хугацаандаа эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, халагдаад явахдаа ажил амьдралын гараагаа эхлэх тодорхой хэмжээний мөнгөтэй, мэргэжлийн чиг баримжаатай иргэн орон нутагтаа очих нь сайшаалтай хэрэг гэдгийг онцоллоо.


Эх  сурвалж: ЗТХЯ

Shuud.mn
Сонин хачин
Үнэндээ:
Үнэндээ убтз-ын пдмс буюу үе өрдөг анги л барьж байгааюм бишүү хэдэн цэрэг зараал маягаар ажиллаж байгаа гэнээ
2019-04-27
123:
Цэргүүд бол юу ч мэдэхгүй нялх хүүхдүүд шүү дээ.
2019-04-27
БОЛГООМЖТОЙ АЖИЛЛААРАЙ САЙХАН ЗАЛУУСАА МЭРГЭЖИЛИЙН ХУМУУС БИШ УЧРААС ДАХИН ДАВТАН САНУУЛАХ ГЭСЭН ЮМ
2019-04-24
Женко:
Хар ац минь тэгвэл ганц юм аваад хүрээд ир. Шартаж үхлээ сда
2019-04-24
Элбэгээ:
Бат-Үүл ээ Женкогийн санаачилсан цэргүүдээр ажил хийлгэх нь зөв юм байна. Одоо тэр талаар хоёулаа дуугарахаа больё. Хэдэн цэргүүд маань ажлын дөртэй болоод хэдэн бор юм халааслаад халагдаг дээ. Уучлаарай Женко бид хоёр буруу юм ярьж байсан даа хүлцэл өчье.
2019-04-24
Женко:
Хар ац минь тэгвэл ганц юм аваад хүрээд ир. Шартаж үхлээ сда
Zochin:
Bolgoomjtoi ajlaarai zaluuchuudaa ajlin amjilt husii
2019-04-23
Дамдин Жанчив:
Сайханмэдээ бн. ингэж л залуус цэрэг эрс оюутан залуус маань хожмын өдөр харах дурсах юмтай үлддэг билээ
2019-04-23
Dddd:
Маш зөв.Цэргийн жилийг 3-5 болговол ихийг хийнэ дээ
2019-04-23
Иргэн:
Дэлхий нийт цахилгаан машин унадаг болоод байхад одоо нефтийн үйлдвэр бөөн мөнгөөр босгох нь зөв ч юм уу ккк
2019-04-23
Гарчигаа зөв тавиач. Нефтийн үйлдвэрийн төмөр замыг нь УБТЗ н ажилчид тавьж байна. Харин Дотоодын цэргийн аобан хаагчид авто замыг тавьж байна.
2019-04-23
иргэн:
Бид ах нар нэртэй оросуудаасаа бас дэлхийд хамгийн үнэтэй бензин авдаг. Үүнийг бас гаргаж тавих хэрэгтэй. Оросод ер нь олигтой юм байхгүй.
2019-04-23
Монгол хүн:
1800 онд америкд ямар ч техник ч гүй төмөр зам бариад болоод бсан шүү дээ. Иймд бид дотоодын хүн хүчээ бүрэн дайчилвал хийж чадахгүй зүйл бараг бхгүй шүү. Сансарт ч бид пуужин хөөргөж чадна. Зөвхөн дээдсүүд л идэж ууж хулгайлахаа больчих хэрэгтэй
2019-04-23
Tanidag chutgur.:
Aan. Hiisen ch hutsna hiigeegui ch hutsna. Oilgoogui baisan ch hutsna. Oilgoson baisan ch oilgoogui yum shig hutsna.
2019-04-22
монгол:
мундаг
2019-04-22
Зөв
2019-04-22
болдоо:
гоё бна ш дээ, оросууд биднийг үгүй ээ мөн их доромжилдог байж дээ ....
2019-04-22
Шуудынхан гарчигаа зөв өг:
Төмөр замыг биш авто замыг цэргүүд барьж байгаа шүү дээ
2019-04-22
Ner:
Oilgoj unshaachee, tumur zamiigubtz auto zamiig n tserguud gj bgazdee
2019-04-22
Техникээр тавихгүй хүний хүчээр тавьж бгаа юм уу Бас хүүхдүүдээр шүү. 25-аас дээш настай хүмүүсээр тавиулаач дээ.
2019-04-22
Dddd:
Маш зөв.Цэргийн жилийг 3-5 болговол ихийг хийнэ дээ
Гамбаа:
Эр цэрэг монгол улсын төлөө зүтгэе гэж тангараг өрөгдөг тэгвэл эх орондоо бүтээн байгуулалт хийж байна энэ чинь ёстой эх орны хүү болсоны гавьяа
2019-04-22
Зочин:
Төмөр замыг нь Төмөр замчид,авто замыг нь цэргийнхэн барьж байна гэжээ. Эхлээд сайн унш
2019-04-22
Зочин:
Зөв шүүдээ монгол хүн монгод орондоо бүтээн байгуулалт хийх нь улс орон ард түмэнд минь ашиг өгөөжөө өгөх таатай ажил шүүдээ. Дэмжиж байна
2019-04-22
Хадхүү:
Юун цэрэг вэ.нэг ч цэрэг байхгүй шүү.УБТЗ өөрсдөө тавьж байгаа шдээ.тар ядаж зөв мэдээлэл оруулалдаа
2019-04-22
Ner:
Oilgoj unshaachee, tumur zamiigubtz auto zamiig n tserguud gj bgazdee
tenegiin
2019-04-22