Филиппинд хүчтэй газар хөдлөлт болж, 8 хүн амиа алджээ

img

Филиппинийн Лузон хотноо өчигдөр 17.11 цагийн орчимд 6.1 магнитудын газар хөдлөлт болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар найман хүн амиа алдаж, 20 хүн шархадсан талаар эх сурвалжууд мэдээллээ.

 

 

Газар хөдлөлтөөр нэгэн барилга нурсан ба уг барилгад байсан хүмүүс нурангид даруулсан байна.  Аврагчид ослын газарт ажиллаж буй бөгөөд аврах, хайх ажиллагаа үргэлжиж буй гэнэ. 

 

Нийслэл Манила хотноо хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн ба зарим барилга ганхаж, хөдөлсөн гэж иргэд нийгмийн сүлжээндээ нийтэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ