ПУТИН-КИМ нар ирэх пүрэв гаригт Владивосток хотноо уулзана

img

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар энэ сардаа багтаан уулзахаар тохиролцсон гэж албаны эх сурвалжууд баталсаар байна. 

 

 

Уг мэдээллийг өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков баталсан ч уулзалт хэзээ, хаана болох зэрэг мэдээллийг задруулаагүй ч "ПУТИН-КИМ нар ОХУ-ын газар нутагт уулзана" гэж тэрбээр мэдэгдлийнхээ үеэр онцолсон юм. 

 

Хойд Солонгосын төрийн мэдээллийн "KCNA" агентлаг "ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар эрхэм удирдагч тус улсад албан ёсны айлчлал хийхээр болсон" гэсэн бол  Оросын Коммерсантын сонин "ПУТИН-КИМ нар  ирэх пүрэв гаригт Владивосток хотноо уулзахаар болсон" гэж мэдээлсэн байна. 

 

Ерөнхийлөгч Путин БНХАУ-ын Бээжин хот дахь олон улсын чуулга уулзалтаа өндөрлүүлээд Владивосток хот руу нисэх бол маргааш удирдагчийн  хуягт галт тэрэг маргааш Пхеньянаас хөдлөх гэнэ. 

 

ТРАМП-КИМ нарын хоёр дахь уулзалт өнгөрөгч хоёрдугаар сард Вьетнамын Ханой хотноо уулзсан ч удирдагчид харилцан тохиролцоонд хүрч чадалгүй нутаг буцсан билээ. 

 

Уг уулзалтын дараахан Путин, Ким Чен Унтай холбогдож, эх орондоо айлчлахыг урьсан гэнэ. 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ